Чингис хотын иргэд эко автобусаар зорчиж байна | News.MN

Чингис хотын иргэд эко автобусаар зорчиж байна

Чингис хотын иргэд эко автобусаар зорчиж байна

Чингис хотын иргэд эко автобусаар зорчиж байна

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатын санаачилгаар тус хот эко цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. Ийнхүү Хэнтий аймаг орон нутагт цахилгаан автобус нэвтрүүлж буй хоёр дахь аймаг болж байна.

Нийт найман автобус ирсний хоёр нь нөөцөд, зургаа нь Чингис хот доторх зургаан чиглэлийн маршрутаар батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ намар автобусны цагийн хуваарь, үнэ тарифыг албан ёсоор тогтоох юм байна. Тэр болтол автобус туршилтын журмаар иргэдэд ажлын таван өдөр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.

Энэ онд автобусыг улсын төсвийн хөрөнгөөр авах, угсрах, найман автобусны жолооч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэр дээр нь автобус угсралт, автотехникийн сургалтад тус тус хамруулжээ. Өнгөрсөн онд улсын төсөвт автобус худалдан авах хөрөнгө сууж, аймгийн ИТХ-аар уг автобусны гаражид зориулж 60 сая, нийтийн тээврийн нөхөн олговорт 20 сая төгрөг тусгагдсан байна.

Ирэх оны төсөвт суулгуулахаар нийт 50 автобусны буудлын зураг, төсвийг хийлгүүлэн УИХ-ын гишүүдэд хүргүүлжээ. Хэрэв дэмжигдвэл орчин үеийн шаардлага, хотын өнгө үзэмжид нийцсэн буудлууд баригдсанаар Чингис хотын нийтийн тээврийн үйлчилгээ цогцоороо шийдэгдэх аж.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж