2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone” | News.MN

2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

Оросын археологич Павел Леусээр ахлуулсан хэсэг судлаачид Тувад орших Ала-Тей эртний оршуулгын газраас Хүннүгийн үеийн эмэгтэйн булш илрүүлжээ. Ала-Тейд хүрлийн үеэс эхлээд Чингис хааны үе хүртлэх олон булш бунхан хадгалагддаг.

Хамгийн хачирхалтай нь тус булшнаас олдсон бүсний арал нь орчин үеийн гар утас шиг хэлбэртэй байсан ба археологичид түүнийг “iPhone” гэж нэрлэжээ. Харин булшинд байсан эмэгтэйг “Наташа” гэж нэрлэсэн байна. Ойролцоогоор 18 см урт, 9 см өргөн үнэт чулуун бүсний арлыг янз бүрийн чулуун шигтгээ суулгаж чимэглэсэн байжээ.

Мөн энэхүү булшнаас эртний Хятадын зоос гарсан бөгөөд зоосыг анх цутгаж байсан цаг үеийг тооцож үзээд булшны насыг дээд тал нь 2,137 жилийн өмнөх гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-09 64.119.24.185

бөртэ үжин байх л даа.оросуудаа.ккк

Avatar

HM 2019-09-09 92.40.249.91

Сүрэн гэдэг байсан байхаа. Бүс нь ямар саак эд вэ. Манай хүүхнүүд баахан солиорох байхдаа. Хүннү бүс зүүхгүй бол хүүхэн биш гээд.

Avatar

Зочин 2019-09-09 66.181.182.63

Наташа

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.48

Наташа гээд шааачжээ бас, тэгээд за ямартаа ч тэр бүсний аралыг Huawei гээгүй нь яамай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж