2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

2100 жилийн өмнөх булшнаас олдсон “iPhone”

Оросын археологич Павел Леусээр ахлуулсан хэсэг судлаачид Тувад орших Ала-Тей эртний оршуулгын газраас Хүннүгийн үеийн эмэгтэйн булш илрүүлжээ. Ала-Тейд хүрлийн үеэс эхлээд Чингис хааны үе хүртлэх олон булш бунхан хадгалагддаг.

Хамгийн хачирхалтай нь тус булшнаас олдсон бүсний арал нь орчин үеийн гар утас шиг хэлбэртэй байсан ба археологичид түүнийг “iPhone” гэж нэрлэжээ. Харин булшинд байсан эмэгтэйг “Наташа” гэж нэрлэсэн байна. Ойролцоогоор 18 см урт, 9 см өргөн үнэт чулуун бүсний арлыг янз бүрийн чулуун шигтгээ суулгаж чимэглэсэн байжээ.

Мөн энэхүү булшнаас эртний Хятадын зоос гарсан бөгөөд зоосыг анх цутгаж байсан цаг үеийг тооцож үзээд булшны насыг дээд тал нь 2,137 жилийн өмнөх гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж