Испаний Р.Надал 19 дэх удаагаа "Их Дуулга" тэмцээний цом хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Испаний Р.Надал 19 дэх удаагаа "Их Дуулга" тэмцээний цом хүртлээ

Испаний Р.Надал 19 дэх удаагаа "Их Дуулга" тэмцээний цом хүртлээ

Бүтэн 2 долоо хоног үргэлжилсэн мэргэжлийн талбайн теннисний Их дуулга цувралын энэ оны сүүлийнх болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Их Дуулга тэмцээний 18 удаагийн цомын эзэн, “шороон кортны хаан” хочит Испаний Р.Надал түрүүлж 19 дэх, Америкийн нээлттэй тэмцээний 4 дэх цомоо хүртжээ.

Тэмцээний шигшээ тоглолтонд Р.Надалын эсрэг Оросын 23 настай залуу теннисчин Д.Медведев шалгарсан бөгөөд тоглолт 5 сет үргэлжилсэн юм. Тоглолтын эхний 2 сетийг Испани теннисчин аваад байсан бол гурав дахь сетээс Д.Медведев гайхалтай эргэн ирэлт хийж, хүчирхэг Надалын довтолгоог зогсоон хоёр сетийг өөрийн талдаа авсан. Гэвч тоглолтын шийдвэрлэх 5 дахь сетэд Испани эр Р.Надал туршлагаа харуулан өөрийн талдаа үр дүнг эргүүлсэн бол орос залуу сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй алдаа гаргаснаар хожигдол хүлээсэн байна. Ингээд тоглолт 7-5, 6-3, 5-7, 4-6, 6-4 харьцаатай Р.Надалын ялалтаар өндөрлөсөн.

Энэ онд Р.Надал Их Дуулга цувралын Францын нээлттэй тэмцээн болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байгаа нь энэ бөгөөд түүний замналдаа хүртэж буй Их Дуулга тэмцээний 19 дэх цом болсон. Энэ нь мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга цувралд түрүүлсэн амжилтаар 20 түрүүтэй Р.Федерерийн дараа орох амжилт юм. Харин 2000 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд М.Сафин шалгарснаас хойш 19 жилийн дараа орос теннисчин финалд шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж