"Шадар сайд Ө.Энхтүвшинээс болж түгжрэл үүсээд байна"

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

"Шадар сайд Ө.Энхтүвшинээс болж түгжрэл үүсээд байна"

"Шадар сайд Ө.Энхтүвшинээс болж түгжрэл үүсээд байна"

Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр хотхоны оршин суугчид өнөөдөр /2019.09.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өгөөмөр хотхонд нийт 10 мянга гаруй оршин суугч амьдардаг. Тус хотхоны оршин суугчдын ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдсөөр олон жил болжээ. Уг хотхон 2006 онд анх Нарантуул захын хажууд дахин төлөвлөлтөөр баригдаж, ашиглалтад орсон байна. Үүний дараа 2007 онд хотхоны урд талд техникийн Өгөөмөр зах мөн ашиглалтад оржээ. Энэ цагаас хойш 10 гаруй жил оршин суугчдын эрх зөрчигдсөөр буй аж.

Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайханд дахин төлөвлөлтөө эргэн харна уу хэмээн хандаж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хувьд шилжүүлсэн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож, оршин суугчдад гэртээ орох, гарах гарц нээж өгөхийг хүслээ.

Өгөөмөр хотхоны оршин суугчид: –2015 онд Баянзүрх дүүргийн Газрын албанаас бидэнд “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Өгөөмөр авто худалдааны төвийн ард 0,4 км зам тавихаар төлөвлөөд байна. Уг ажилд Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхний дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажил явагдана. Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд шинээр транс зам тавина. Тиймээс хашаагаа буулгаж газраа чөлөөлж өгөөрэй” гэсэн мэдэгдэл өгч байсан. Тэгээд тэр ондоо Нийслэлээс албаны хүмүүс ирээд хашаа буулгасан байдаг. Ингэхдээ манай хотхоны замыг нарны зам болон Цагаан хуарангийн замтай холбоно гэж хэлсэн. Гэтэл хэлсэн амандаа хүрээгүй.

Нарантуул захын ард зам тавьж эхэлсэн боловч дутуу хийсэн учраас одоо мухар зам болчихоод байна. Хаашаа ч гарах боломжгүй. Байрны урд талын зам бараг төв зам болчихсон гэмээр түгжирч байна. Нарантуул болон Өгөөмөр зах руу орж байгаа хүмүүс машин тэргээ байрлуулаад алга болчихдог. Үүнээс болоод бид эмнэлгийн тусламж, галын дуудлага авч чадахгүй байна. Улсын төсвөөр ингэж тоглож болохгүй биз дээ. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй.

Нийслэл, дүүрэг рүү албан тоот удаа дараа явуулсан. Гэтэл Нийслэлийн Захирагчийн албанаас Өгөөмөр хотхон дээр ирж ажиллана гэж хэлээд бараг сар боллоо. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Газрын албанд бичиг явууллаа. Тоох газар нэг ч алга. Дүүрэг рүү хандахад бидэнд эрх мэдэл алга гэж хэлсэн. Байрны баруун тал нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл одоо хувийн эзэмшил болчихсон.

Шадар сайд Ө.Энхтүвшинтэй холбоотой газар гэсэн. Энэ хүн манай 51-р байртай тулгаад шууд өмчлөлөөр газар авчихсан. Гол түгжрээ үүсэж байгаа нөхцөл энэ болчихоод байна. Үүнээс болоод бид гэр лүүгээ орж чадахгүй, гэрийнхээ гадаа 4-5 цаг түгжирч байна.

Өглөө гэрээсээ гарч, түгжрэл орж, арайхийн ажилдаа яваад, шөнийн 23.00 цагт гэртээ орж байна.

Оршин суугчдын гол хүсэл бол нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, Өгөөмөр захын зүүн замыг нээх аж. Үүнээс гадна тус хотхоны айлуудын цонхны доор шатах, тослох материал, аккумлятор худалдаалдаг байна. Аккумлятор нь хүний эрүүл мэндэд хамгийн хортой гэдгийг иргэд онцлон бухимдаж байна. Мөн согтуу хөлчүү иргэд оройн цагаар архидаж, хүүхэд хөгшдийг айлгадаг аж. Өдөр бүр хулгай гардаг байна. Машины дөрвөн дугуй авах, толь алдах бол наад захын асуудал аж. Наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө гэхэд байрны гадаа байсан машиныг юу ч үгүй тоножээ.

Энэ мэт Өгөөмөр хотхон тойрсон асуудал маш их байгааг оршин суугчид ярьж байна. Хэнд хандаж, эрхээ эдлэхээ мэдэхээ байсан тэд эцэстээ хэвлэлийн хурал зарлаж, төрийн өндөрлөгүүдэд хүргэхээр шийджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл ийнхүү 10 мянган иргэнийн эрх ашиг хохирчихоод байхад тоохгүй байгааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ Монгол Улсын 3 сая иргэн ийм байдалтай амьдарсаар…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж