Арчаагүй бизнесменүүд! | News.MN

Арчаагүй бизнесменүүд!

Арчаагүй бизнесменүүд!

Арчаагүй бизнесменүүд!

Хувь хүн бизнес эрхлэх эрх,эрх чөлөөтэй. Хууран мэхлэх, хулгай хийх, дээрэмдэн тонох зэргээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж хор хохирол учруулаагүй л бол хувь хүн бизнес эрхэлж ашиг орлого олох, баяжих эрх, эрх чөлөөтэй. Энэ эрх, эрх чөлөө нь амьд явах, шүтэх, эс шүтэх, өөрийн итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг бусад эрх, эрх чөлөөний нэгэн адил жам ёсны эрх буюу төрөхөөс заяасан эрх юм.

Жам ёсны эрх нь төрөхөөс заяасан эрх болох тул "хуулиас дээгүүр", Үндсэн хуулийн зиндаанд орших эрх гэсэн үг. Тийм учраас хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрж гарна уу гэхээс эсрэгээрээ хуулиас хувь хүний эрх, эрх чөлөө төрөн гарах ёсгүй гэсэн зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулдаг. Манай Үндсэн хууль ийм.

Монгол Улсын Үндсэн хууль ёсоор төр: хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хууль болон шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Ингэж үүрэгдсэн нь хууль тогтоох үйл ажиллагааны тооллын эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байх учиртайг тогтоосон хэрэг. Тодруулбал, зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөөг дотоод, гадаадын этгээдүүдийн дур зоргын үйлдлээс хамгаалах л гэж хууль гаргана.

Жишээ нь, Эрүүгийн хууль гэхэд иргэдийн жам ёсны эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг гэмт хэрэг үзэн, ийм хэрэгт, учруулсан хор хохирлын хэмжээнд нь тэнцүүлэн хариуцлага ноогдуулах зорилгоор гарсан хууль юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л цагдаагийн албыг бий болгосон. Цагдаа гэдэг бол хариуцсан нутаг дэвсгэр дээрээ иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн "хилийн цэрэг" юм.

Жишээ нь, Батлан хамгаалах хууль гэхэд л иргэдийн жам ёсны эрх, эрх чөлөөг гадаадын түрэмгийллээс хамгаалах зорилготой хууль билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л зэвсэгт хүчнийг бий болгосон.

Хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байдаг улсыг эрх зүйт тогтолцоотой улс гэдэг. Тэгвэл манай Үндсэн хууль ёсоор Монгол Улс эрх зүйт тогтолцоотой улс байх учиртай.

Харамсалтай нь Лүндээжанцан, Нямдорж нарын социалист школтой хуульчид хууль тогтоох үйл ажиллагааг манлайлан суухдаа, хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө мөн болно хэмээсэн Үндсэн хуулийн зарчмыг, төрөхөд нь л "алж орхисон" юм.

Социализмын үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг, дур зорго байсан. Тэд юу хүснэ тэр нь хууль болон гардаг байсан.

Тэд хувь хүний эрх, эрх чөлөөг "ангийн дайсан" хэмээн жигшин зэвүүцэж, түүнээс маш их айдаг байсан тул хуулийн зорилго нь хувь хүний эрх чөлөөг дарахад чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор,дарга нарын эрх хуулийн дээр "жаалж" байлаа.

Ийн хууль бол коммунист удирдагчдаас иргэдээ засаглах хэрэгсэл. Иргэдээ засаглах тухайд л хууль тогтоож байлаа.

Энэ социализмын үеийн хууль тогтоох уламжлал, хуулийн тухай ойлголтыг Лүндээжанцан, Нямдорж нар УИХ-ын хууль тогтоох практикт уламжлан аваад үлдчихсэн нь монголчуудын хувьд тун чиг алсын хортой золигийн эд болжээ.

Социалист школтой хууль тогтоогчдын гайгаар хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх биш, хуулиар хувь хүнд эрх, эрх чөлөөг олгох социалист практик өнөө хир нь хэвээр буй.

Хүмүүс анзаардаггүй л болохоос хэдийнээ хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор орсон. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар засагладаг болсон.

Хууль, дарга нараас иргэдээ засагладаг хэрэгсэл болсон болохыг одоогийн захын хууль сөхөөд харахад мэдэгдэнэ.

Манай хуулиуд, эхлээд л УИХ-ын бүрэн эрх, дараа нь Засгийн газрын бүрэн эрх, тэгээд яамны бүрэн эрх, доошоо орон нутгийн засаг захиргааны бүрэн эрх зэргээр баахан дарга нарын эрхийг тоочсоор явж явж хамгийн сүүлд, бөгсөнд нь иргэний эрхийг "олгосон" байдаг. Уг нь манай Үндсэн хуулийг концепцоор бол эхлээд нийгмийн тухайн салбар дахь иргэнийхээ эдлэх эрхүүдийг тоочоод дараа нь энэ эрхүүдийг хангуулахын тулд төрийн байгууллагууд ямар үүрэгтэй, ямар бүрэн эрхтэйг тогтоох ёстой!

Лүндээжанцан монголчуудыг чадсан байгаа биз. Одоо өөрийнхөө хийсэн хэргийг гэм зэмгүй Үндсэн хууль руу чихэж байгаа!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-09-09 66.181.178.170

ELBEGEETEI NIILJ BIZNESS BULAAJ, EZDIIG NI HONGIL OOR ORUULJ BSAN HUN CHINI YU BOLOO VE. SOLIGDMOL UUL GEJ ENE DEE.

Avatar

Зочин 2019-09-09 150.129.140.109

Zuv zuv zuv tanii zuv

Avatar

Хүннү 2019-09-09 202.179.26.162

Монгол шиг эрх чөлөөтэй улс хаана байнаа. Хаа ч явсан " х**,, май ( салаавч),п***а, чамайг а**а, гөлөг минь, алцгар г***й,…" гээд л хэлэхгүй муухай хараалыг дөнгөж хэлд орж байгаа жаалаас эхлээд УИХурлын гишүүд нь хүртэл хэлнэ. Тэдэнд ах захаа хүндлэх ёс байхгүй. Хүн болгон жолоо барьж байна, үүнд хотын дүрэм огт үйлчлэхгүй, өөр өөрийн "эрх чөлөөгөөр" л явна бусад нь түүнд огт хамаагүй. Саахалт айлынхаа малыг хулгайлах энүүхэнд Монгол хүн ийм "балай" болсны эхлэлийг чи тавилцсан шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-09 202.9.42.137

'Хууль, дарга нараас иргэдээ засагладаг хэрэгсэл болсон болохыг одоогийн захын хууль сөхөөд харахад мэдэгдэнэ.' Бат-Үүлийн оролцоотой баталсан хуулийг сөхвөл бүрч тод мэдрэгдэнэ ….

Avatar

иргэд олон түмэн 2019-09-09 59.153.115.146

Та нар юу юм бэ? Монгол улсын төлөө цусаа урсгаж явсан УЛСЫН БААТАРТАЙ юу ярих гээд байна?харин хэрхэн хаана юутай тулалдаж улсын баатар цол авсаныг нь олон нийтэд ялангуяа залуу үед сайн сурталчлаж ойлгуулах хүндлэх ажил л орхигдоод байгааг төр засаг анхааралдаа авах цаг болж:

Avatar

zochin 2019-09-09 103.229.123.66

Naad businessman-geed baigaa nuhduud chine bugd hulgaichuud …. odoo huuli changaraar aigaad chimeegui bolj baigaa yum. olon jil ard tumnii emchiig hulgailj duraaraa zagnasan humuus deee

Avatar

Ёстой доо 2019-09-09 64.119.25.6

Ёстой ганц сум ч тавьж үзээгүй баатар даа, Монгол оронд ардчилсан хувьсгал гэж зүйл байгаагүй, хүссэн хүсээгүй ЗХУ задарч түүнийг даөөрчлагдсан шүү дээгаад Монгол улс

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Энэний тарьсан хэргүүдийн нэг нь л шүүхэд шилжих дөхөж дээ. Тэгэхээр л гэнэт дуу, шуу орчихдог юм.

Avatar

DUTUU BN DOOOOOO 2019-09-09 59.153.114.230

mongol nation aan todorhool ,france aidal ,france uls constitution d aan french nation iig unet zuul aar todorhoolson : french nation is nation of liberty ,equality and fraternity geji. MONGOL NATION NI FRENCH AAS ILUU UNET ZUUL UUD AAR TODORHOOLOGDOH YOSTOO : mongol nation is a nation of for building better world united in human dignity ,human rights, liberty , equality ,fraternity/sorority, reason (uchir),conscience (uvaa),heritage GEJI . UUNAAS UUDEJI STATE BUILDING , NATION BUILDING , MIND

Avatar

DUTUU BN DOOOOOO 2019-09-09 59.153.114.230

mongol nation aan todorhool ,france aidal ,france uls constitution d aan french nation iig unet zuul aar todorhoolson : french nation is nation of liberty ,equality and fraternity geji. MONGOL NATION NI FRENCH AAS ILUU UNET ZUUL UUD AAR TODORHOOLOGDOH YOSTOO : mongol nation is a nation of for building better world united in human dignity ,human rights, liberty , equality ,fraternity/sorority, reason (uchir),conscience (uvaa),heritage GEJI . UUNAAS UUDEJI STATE BUILDING , NATION BUILDING , MIND

Avatar

иргзн 2019-09-09 202.179.25.73

Батүүл өөрөө үнэхээр арчаагүй Буун дуу ч гаргаж үзээгүй Улсын баатар ш дээ, Тэрийгээ мэдэхгүй бас бусдыг Шүүмжлэх санаатай, Батүүл Өөрөө тийм Ариун явдалтай Хүн мөн үү гэхэд бас л сонин ш дээ, Батүүл бусдыг Шүүмжлэхын оронд Иргэд олон түмэн Яагаад надыг Үзэн яддаг болчихов оо гэдгээ л сайн бодож тунгаах байсан юм даа,

Avatar

Зочин 2019-09-09 5.252.176.20

Гурав хонгийн өмнө таьсан мэдээллийг дахин тавьж байгаа юм уу. Энэ сайтын эзэн гадаадад гараад зухтсан тарвагын тушаалаар хөдөлдөг хөгийн тоглоомны сайт. Савж унлаа.

P.S. Дахиж комент устгаад тэнэглэв дээ. Хэ хэ. Хамгийн анхны бичсэн комент байсан…

Avatar

Зочин 2019-09-09 5.252.176.20

Гурав хонгийн өмнө таьсан мэдээллийг дахин тавьж байгаа юм уу. Энэ сайтын эзэн гадаадад гараад зухтсан тарвагын тушаалаар хөдөлдөг хөгийн тоглоомны сайт. Савж унлаа.

P.S. Дахиж комент устгаад тэнэглэв дээ. Хэ хэ. Хамгийн анхны бичсэн комент байсан.

Avatar

Зочин 2019-09-09 185.220.101.58

Албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн зулбасаг болох эрхийн балай, ажил хийж үзээгнүй Чулуудайд дахи төлөвлөлтийн эрх өгж 42 сая доллар хувьдаа завшсан арчаагүй муу хог-ийн ш а а р. Хол очиж б а а с алд.

Avatar

ИРГЭН 2019-09-09 66.181.165.246

ЭНЭ МАЛ АРИУН ЮМ ЯРИХ ЁС ЗҮЙТЭЙ ЮУ? ИЧИХГҮЙ БААТАР ГЭЭД ЯВЖ БАЙДАГ. ХУЛГАЙЧ НАРЫН НЭГ ШҮҮ ТА.

Avatar

News.mn setgegdel ustgasan bn 2019-09-09 66.181.165.248

Ene niitlel deer 100 garui setgegdluud baisan news.mn ustgasan bn, bitgii ta nar Bat-uuld pyaldagana!!!

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Энэ үүлэн цагаан лaлapт баатар цол өгсөн элбэгхулхийн нус цэг эмээ нь вэб сайт шүү дээ.

Avatar

Neeree tiim shuu 2019-09-09 202.21.124.162

3 honogiin umnuus ayagui olon setgegdeltei baisan shdee, ihenh setgegdel Batuuld itgel aldarsan humuusiin surug setgegdluud baisan bodlogoor ustgasan bn.

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.48

Зөв

Avatar

Бэгз 2019-09-09 64.119.18.229

төрсөн хүүдээ бусад бизнесээс хэдэн арван тэрбумаар давуу эрх олго гэдэг хууль үгүй байх…битгий сонин юм бичээд байлдаа

Avatar

Зочин 2019-09-09 45.56.141.85

Teneg ovgon 30 jil yu khiisen yum be

Avatar

Зочин 2019-09-09 210.238.186.160

Sanal neg baina. Mash zuv ardchilaliin zarchmiig engineer oilguulsan baina. Bayarlalaa!

Avatar

Зочин 2019-09-09 66.181.177.114

ЭНЭ МУУ ХОГ ИРГЭДИЙГ МАЛ ГЭЖ БОДООД МАЛЛАХ ГЭЭД Л БАЙХ ЮМ . ЭЦЭГ НЬ ЭНЭ ХҮНИЙГ МАШ ИХ АЛСЫН ШУНАЛТАН ГЭЖ МЭДДЭГ БАЙСАН БАЙХ ДАА .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж