Арчаагүй бизнесменүүд!

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Арчаагүй бизнесменүүд!

Арчаагүй бизнесменүүд!

Хувь хүн бизнес эрхлэх эрх,эрх чөлөөтэй. Хууран мэхлэх, хулгай хийх, дээрэмдэн тонох зэргээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж хор хохирол учруулаагүй л бол хувь хүн бизнес эрхэлж ашиг орлого олох, баяжих эрх, эрх чөлөөтэй. Энэ эрх, эрх чөлөө нь амьд явах, шүтэх, эс шүтэх, өөрийн итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг бусад эрх, эрх чөлөөний нэгэн адил жам ёсны эрх буюу төрөхөөс заяасан эрх юм.

Жам ёсны эрх нь төрөхөөс заяасан эрх болох тул "хуулиас дээгүүр", Үндсэн хуулийн зиндаанд орших эрх гэсэн үг. Тийм учраас хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрж гарна уу гэхээс эсрэгээрээ хуулиас хувь хүний эрх, эрх чөлөө төрөн гарах ёсгүй гэсэн зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулдаг. Манай Үндсэн хууль ийм.

Монгол Улсын Үндсэн хууль ёсоор төр: хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хууль болон шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Ингэж үүрэгдсэн нь хууль тогтоох үйл ажиллагааны тооллын эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байх учиртайг тогтоосон хэрэг. Тодруулбал, зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөөг дотоод, гадаадын этгээдүүдийн дур зоргын үйлдлээс хамгаалах л гэж хууль гаргана.

Жишээ нь, Эрүүгийн хууль гэхэд иргэдийн жам ёсны эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг гэмт хэрэг үзэн, ийм хэрэгт, учруулсан хор хохирлын хэмжээнд нь тэнцүүлэн хариуцлага ноогдуулах зорилгоор гарсан хууль юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л цагдаагийн албыг бий болгосон. Цагдаа гэдэг бол хариуцсан нутаг дэвсгэр дээрээ иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн "хилийн цэрэг" юм.

Жишээ нь, Батлан хамгаалах хууль гэхэд л иргэдийн жам ёсны эрх, эрх чөлөөг гадаадын түрэмгийллээс хамгаалах зорилготой хууль билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд л зэвсэгт хүчнийг бий болгосон.

Хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө байдаг улсыг эрх зүйт тогтолцоотой улс гэдэг. Тэгвэл манай Үндсэн хууль ёсоор Монгол Улс эрх зүйт тогтолцоотой улс байх учиртай.

Харамсалтай нь Лүндээжанцан, Нямдорж нарын социалист школтой хуульчид хууль тогтоох үйл ажиллагааг манлайлан суухдаа, хуулийн эх сурвалж нь хувь хүний эрх, эрх чөлөө мөн болно хэмээсэн Үндсэн хуулийн зарчмыг, төрөхөд нь л "алж орхисон" юм.

Социализмын үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг, дур зорго байсан. Тэд юу хүснэ тэр нь хууль болон гардаг байсан.

Тэд хувь хүний эрх, эрх чөлөөг "ангийн дайсан" хэмээн жигшин зэвүүцэж, түүнээс маш их айдаг байсан тул хуулийн зорилго нь хувь хүний эрх чөлөөг дарахад чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор,дарга нарын эрх хуулийн дээр "жаалж" байлаа.

Ийн хууль бол коммунист удирдагчдаас иргэдээ засаглах хэрэгсэл. Иргэдээ засаглах тухайд л хууль тогтоож байлаа.

Энэ социализмын үеийн хууль тогтоох уламжлал, хуулийн тухай ойлголтыг Лүндээжанцан, Нямдорж нар УИХ-ын хууль тогтоох практикт уламжлан аваад үлдчихсэн нь монголчуудын хувьд тун чиг алсын хортой золигийн эд болжээ.

Социалист школтой хууль тогтоогчдын гайгаар хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх биш, хуулиар хувь хүнд эрх, эрх чөлөөг олгох социалист практик өнөө хир нь хэвээр буй.

Хүмүүс анзаардаггүй л болохоос хэдийнээ хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор орсон. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар засагладаг болсон.

Хууль, дарга нараас иргэдээ засагладаг хэрэгсэл болсон болохыг одоогийн захын хууль сөхөөд харахад мэдэгдэнэ.

Манай хуулиуд, эхлээд л УИХ-ын бүрэн эрх, дараа нь Засгийн газрын бүрэн эрх, тэгээд яамны бүрэн эрх, доошоо орон нутгийн засаг захиргааны бүрэн эрх зэргээр баахан дарга нарын эрхийг тоочсоор явж явж хамгийн сүүлд, бөгсөнд нь иргэний эрхийг "олгосон" байдаг. Уг нь манай Үндсэн хуулийг концепцоор бол эхлээд нийгмийн тухайн салбар дахь иргэнийхээ эдлэх эрхүүдийг тоочоод дараа нь энэ эрхүүдийг хангуулахын тулд төрийн байгууллагууд ямар үүрэгтэй, ямар бүрэн эрхтэйг тогтоох ёстой!

Лүндээжанцан монголчуудыг чадсан байгаа биз. Одоо өөрийнхөө хийсэн хэргийг гэм зэмгүй Үндсэн хууль руу чихэж байгаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж