“iPhone 11”-ээс хэт шинэ зүйл хүлээх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

“iPhone 11”-ээс хэт шинэ зүйл хүлээх хэрэггүй

“iPhone 11”-ээс хэт шинэ зүйл хүлээх хэрэггүй

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компани маргааш /2019.09.10/ Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт  зохион байгуулагдах арга хэмжээний үеэр “iPhone” загварын шинэ гар утсуудаа танилцуулах ажээ. Гэхдээ энэ удаа танилцуулах “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max”, “iPhone 11” загваруудаас хэтэрхий шинэлэг зүйл хүлээх хэрэггүй юм байна.

Дээрх загварууд 5G дэмжихгүй, эвхэгдэхгүй, нугаларахгүй, ерөнхийдөө өмнөх загваруудтай төстэй байх боловч гурван камертай, камерын шинэ системтэй байх аж. Энэ нь зураг авах, видео бичлэг эвлүүлэх зэрэг үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар төгс гүйцэтгэх бол “Pro” загварууд бизнес эрхлэгчид зэрэг ухаалаг утсыг бүтээлчээр ашигладаг хүмүүст зориулагджээ.

Үүнээс гадна 450 орчим ам.долларын үнэтэй арай хямд загваруудыг танилцуулж магадгүй аж. Мөн “Apple Watch”, "MacBook", "iPad", "Apple TV" зэрэг бүтээгдэхүүний шинэчилсэн хувилбаруудыг танилцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж