Өнөөдөр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ хаврын чуулганаар хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын тухай болон, Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан эрх хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулсан талаараа ярианыхаа эхэнд мэдэгдлээ. Байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 74,7 хувийн ирцтэйгээр 16 удаа хуралдаж 47 асуудал хэлэлцсэнээс 19 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн найман төсөл байгаа гэнэ.
Хэлэлцүүлэгт бэлтгүүлж батлуулсан хуулиудаас онцолбол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын тухай, төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нийт 21 хууль, үүнээс бие даасан 2 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 19 хуулийн төсөл багтаж байгаа юм.
Б.Энхмандах