Японы Хоккайдо арлын Мукава тосгоны ойролцоох Хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн-идэшт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олджээ. Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт, нугасан хошуут үлэг гүрвэлийн эл олдвор нь тус мужаас анх удаа бүтнээрээ олдож буйгаараа олны анхаарлыг татаад байна.
Палеонтологийн шинжлэх ухааны салбарт шинээр мэндэлсэн эл олдворыг эрдэмтэд Kamuysaurus japonicus буюу "Японы луугийн хаан" хэмээн нэрлэжээ. Энэхүү шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдворын судалгаанд есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласны дотор Монгол Улсаас ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, олдвор цуглуулгын сан хөмрөгч, доктор Ц.Чинзориг багтжээ.
Энэ тухай тэрбээр “Нугасан хошуут үлэг гүрвэлийн төрөл зүйл нь Монгол болон Умардад нутаглаж байсан. Японы Хоккайдо арлын Мукава тосгоны ойролцоо газраас энэхүү шинэ төрөл зүйлийн олдвор эртний далай тэнгисийн хурдас хуримтлалаас бүтнээрээ олдсон гэдгээрээ онцлог байгаа юм. Энэ утгаараа Японд уг олдвор нь томоохон нээлт болж, олны анхаарлыг татаад байна. Миний хувьд уг олдворыг судлах эрдэм шинжилгээний ажилчдын баг бүрэлдэхүүнд багтаж ажилласан нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаа илүү өргөжиж, бат бэх болж байгийн илрэл гэж бодож байна” гэв.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2019-09-09 180.149.96.131
70 сая жил биш юмуу би тэгэж л уншсан шдээ
зочин 2019-09-09 66.181.168.81
Халхын голд японыг ялаад 80 жил болж байдаг тэхлээр луу унсан самуурайтай байлдаж байсан байх нь
Зочин 2019-09-09 203.217.139.225
70 жилийн өмнө гэдэг чинь саяхан юм бн. Даанч хөгшчүүд нь лууны боодог гэж яриад байсан юм.
onom 2019-09-09 139.5.218.210
1949 онд үхсэн гэхээр саяханы амьтан байшдээ. Япончууд саяхан болтол хүй нэгдлийн байсан гэдгийг л баталж. эсвэл нууцаар тэжээдэг байсан юм уу.