Даншиг наадамд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв | News.MN

Даншиг наадамд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв

Даншиг наадамд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв

Даншиг наадамд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлэв

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам өчигдөр /2019.09.08/ Төв цэнгэлдэх хүрээлэнд уламжлал ёсоор тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөв.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 383 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан тус даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх хүч чадлаа сорьсноос Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлсэн бол Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Г.Гантулга нар шалгарав.

Даншиг наадамд түрүүлсэн улсын начин Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, улсын харцага Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртсэн юм.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.48

Допингийн шинжилгээ ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж