Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал | News.MN

Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Нэгэн үе Монголын цэнхэр дэлгэцийг Солонгос савангийн дууриуд эзэгнэж байсан бол өнөөдөр Хятадын олон ангит кинонд эзлэгджээ. Монголын 16 телевизээр Хятадын олон ангит 18 кино өдөр бүр хоёр удаагийн давтамжтайгаар гарч байна.

Үүнд:

1. МҮОНРТ “Заяагаар учирсан хоёр”

2. MN-25 “Мэс заслын тасгийнхан”

3. HD Монгол “Хайрлаж дурласан 10 жил”

4. VTV “Насны хань”

5. ТМ “Халуухан ээж”

6. Эх орон “Залуу нас”

7. Asian box “Хуанжу гэг”, Хайрын зөвлөх”

8. Өлзий “Хоёр эзний нэг зарц”

9. Эко “Миний гэр бүлийн аз жаргал”

10. Талын Монгол “Ланя бичээс”

11. Seven “Сармагчны хаан”

12. ОНТV “Хайрыг хайрла”

13. MNC “Тахианы өд”

14. Movie max “Нүд гялбам”, “Бидний нандин үе”

15. TV 6 “Миний эрдэнэ”

16. Рояаль Үүр цайхын өмнө

Эдгээр кино нь олон ангит тул багадаа нэг сар түүнээс цааш хоёр, гурван сар үргэлжлэн гарна. Зарим кино нь нэг телевизээс нөгөөд дамжиж цацагдсаар хоёр жил шахам тасралтгүй үзэгчдэд хүрсэн нь ч бий.

Хятад сериал хүч түрэн орж ирснийг үндэсний контент ховор байгаатай холбож болох ч Монгол Улс соёлын импортыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт дутмаг өнөөг хүрсэн нь нэг улсын кино дангаар шахам өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувагт ноёлдог гажуудал үүсгэлээ ч гэж хэлж болох болов уу. Нөгөө талдаа эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа энэхүү орон зайг ашиглан их гүрнүүд соёлоор дамжуулан "Зөөлөн хүчний бодлого"-оо хэрэгжүүлэх таатай хөрс нь болж байна гэж хэлсэн ч буруудахааргүй мэт.

Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Солонгос сериалууд Монголын телевизүүдээр хамгийн их цацагдаж, дөрвөн улирал дараалан хамгийн олон үзэгчтэй киногоор “Тэ Жан Гым”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нисдэг зургаан луу”, “Эхнэрийн урхи”, “Ким Ду Хан”, “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”, “Нэрээ нууцалсан бүсгүй” шалгарч байсан бол өнөөдрийн судалгаагаар өмнөд хөршийн кино тэргүүн байр эзлэх шинжтэй.

Кино бол үзэгчдийг байлдан дагуулахын хэрээр соёл ухамсарт нь гүн гүнзгий нэвтэрч өөрчлөлт хийж чаддаг шидтэй урлаг. Их гүрнүүд эрх ашгаа хамгаалах, бусдыг дагуулахын тулд кино урлагийг хамгийн том зэвсгээ болгон "Зөөлөн хүчний бодлого"-ыг хэрэгжүүлэх болсон нь ийм учиртай. Судлаачид "Зөөлөн хүчний бодлого" нь цэрэг, танк хөдөлгөдөг "Хатуу хүчний бодлого"-оосоо илүү үр дүнтэй, аядуу аргаар олон нийтийг дагуулах хүчтэй ч гэж тайлбарладаг.

Уг нь Монголын телевизүүд үндэсний чанартай контент бэлтгэн, үзэгчиддээ хүргэхээр уралддаг байсан үе бий. Тухайлбал, МҮОНТ-ээр “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Хоймор өнжих нар” зэрэг телевизийн олон ангит уран сайхны кино цацагдахад үзэгчид хөдөө, хотгүй хуйларч, үздэг л байсан.

Арилжааны телевизүүд мөн “Сонголт”, “Гэр бүл”, “Чонын алтан шагай” зэрэг олон ангит кино бүтээж, чадал чансаагаа шалгасан. Бор зүрхээрээ зүтгэж хийсэн гэхэд бусад улс орны төрийн дэмжлэг санхүүжилт авч хийсэн киноноос дутахгүй л бүтээл үзэгчиддээ хүргэж чадсан.

Одоо харин энэхүү амжилт ололтыг унтраачихалгүй цааш хөгжүүлж, өрсөлдөх таатай боломж олгосон зохицуулалтыг бий болгох цаг нь иржээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.2

Цаанаас нь Хятадууд үнэгүй өгч байгаа кинонууд юм, аяндаа монголчууд хятад сериалд автаад ирэхээр нь үнэтэй өгч эхэлнэ, сериал чинь яг л хар тамхи шиг донтуулдаг тул хар тамхины маркетинг хэрэглэж байгаа нь тэр биз

Avatar

Хүннү 2019-09-09 202.179.26.162

Энэ бол БНХАУ- улс төрийн бодлого. Монголчуудын иддэг хоол, өмсдөг хувцас, унтдаг ор, суудаг сагдал, толгой хоргодох байр гээд бүгд хятад. Гэхдээ монголчууд хятад хүнийг "үзэхгүй". Захын хүн л "аа муу өмхий х***а" л гэнэ. Үүнийг хятадын төр онцгой анхаарч хятад хүнийг "үздэг" болгох гэж манай ТВ-үүдэд мөнгө төлж Хятад кино гаргаж эхэллээ. Энэ хэдэн арилжааны ТВ-үүд мөнгө өгвөл юуг гаргахад бэлэн.

Avatar

Зочин 2019-09-09 202.21.107.88

ТВ үзэхээ болиод удаж байнаа.

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.2

Ялангуяа үндсэний ТВ дээр тавихаа ч байгаад 3 жил болж байна

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.104

Зүгээрээ

Avatar

Оорчлолт 2019-09-09 122.201.31.114

Монголчуудын металитеи аажмаар хятад болж эргэлт буцалтгуй оорчлогдож байна

Avatar

Зочин 2019-09-09 203.91.112.133

балай хятал сериалыг үзмээргүы байна

Avatar

KOLONCHILAL MIND AAS EHLEDEG .HOGJIL BAS .COMMUNIST BOLOH GEED BN UU 2019-09-09 59.153.114.230

Peter Drucker: “The success and failure of each country will be decided by the cultural industries in the 21st century. The final battleground is the cultural industry."

Avatar

Зочин 2019-09-09 112.72.11.110

Хятад сериал солонгосыг цохиж чадахгүй. Яахав гарж л байг л дээ. Нэг юм үзээд байхаар уйдах бишүү?

Avatar

Зочин 2019-09-09 202.9.43.178

Энэ олон телевизээр үзэх юм алга байна. Гарч байгаа монгол кино нь алаан хядаан зодоон үзэхээс сэтгэл гутмаар. Монгол хүний зан төрх үзэл бодолтой нийцэхгүй. Хуучний хэдэн кино,Монгол тулгатны зуун эрхэи нэвтрүүлгээ үзсээр байгаад цээжилчихсэн. Арга буюу хятад кино үзэж байна. Буруу ч юм байхгүй Монгол кинооноос дээр.

Avatar

Зочин 2019-09-09 103.26.195.191

Сүүлийн үеийн монгол кинонууд муу энергитэй алсан хядсан цус нөж нь урссан үзэхээс сэжиг хүрмээр юмнууд гардаг болжээ. Солонгос нь өс хонзон санасан атаа жөтөөтэй хонзонтой дүр зурагтай. Хятад кино нь амьдралд ойр арай л гэгээлэг санагддаг. Үзүүштэй сайхан монгол кино ховордсон байна шүү

Avatar

Зочин 2019-09-09 139.5.219.226

Хогын сериал гаргахаа боличээ! MNB үзэх сонирхолгүй болчлоов

Avatar

зочин 2019-09-09 202.126.88.41

ЗАА СОЛОНГОС ХАР МУУ САНААНААС Л ХАВЬГҮЙ ДЭЭР ГЭЖ БОДОЖ БУАЙНА БИД МӨНХИЙН ХӨРГ УЧИРААС ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХЯТАД СОЁЛЫГ МЭДЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ КИНО ҮЗЛЭЭ ГЭЭЛД Л ХЯТАД БОЛЧИХ БИШ ДЭЭ ХАРИН Ч АМЬПРАЛТАЙ КИНОНУУД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Монгол 2019-09-09 64.119.25.15

ард түмэн зүгээр байж байгаад хятадчилагдана гэж байхгүй нам төр засгаас хятадчилах бодлогыг илт дэмжиж байх шиг байна удахгүй бүгд дасаад мэдэхээ ч болино ингээд нэг мэдэхэд хятадын соёлд уусаж хятад шиг сайн улс байхгүйгээр сэтгэж дагаар орох юм байгаа биз за маний үед бол арай үгүй байх

Avatar

Zochin 2019-09-09 202.21.117.6

2016-2018 оны хооронд УИХ-ын дарга М.Энхболд Хятад улсаас 1 тэрбум $ -ын зээл авсаныхаа хариуд Үндэсний телевиз болон бусад арилжааны сувгаар гарах гэрээ хийсэн санагдаж байна.

Avatar

Зочин 2019-09-09 202.131.243.186

Засс кино үзлээ гээд яадын. Солонгос савангийн дууриас хамаагүй л үзүүштэй. Солонгос сериал бол бие биеээ чадах гэсэн, тэгээд үхэж дуустал нь сэтгэл ханадаггүй балиар хар энергитэй.

Avatar

Зочин 2019-09-09 64.119.25.15

энэ миеэ энхболд гэж яасан дуусашгүй их балагтай н**ш вэ энэ албаар хорлоод байдгийн бишүү

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.104

солонгос сэриалаас арай бодит амьдралтай учраас би болон манай гэр бүлийнхэн үздэг

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2019-09-09 183.81.171.2

АРДЫН ГЭХ ГОЁ НЭРТЭЙ МАН ЫН ЗАСАГЛАЛ УЛС ОРНОО СҮҮРҮҮЛЖ БАЙНА,,, ЭСВЭЛ ЭНЭ НАМД ИРЛИЙЗ ТАГУУЛЧ ГЭЭД ЮУ ЮУ Ч БАЙГАА ЮМ БҮҮ МЭД , ЭНЭ 4Н ЖИЛД УЛС ОРОН ЗАСАГ ЗАМБРААГҮЙ БОЛЛОО..УРД ЗҮГИЙН ИРГЭД ХЭТ ИХ ОЛШИРЧ , ТВ Р Ч БӨӨН ХЯТАД СУРТАЛЧИГАА БОЛСОН КИНО ,

Avatar

ЗОЧИН 2019-09-09 202.21.126.30

Хятад кино Солонгосоос дээр илүү амьдралд ойрхон байдаг. Хүмүүсийн харилцааны сайн талыг илүү үзүүлдэг.

Avatar

зочин 2019-09-09 64.119.25.15

хятадчилагдахад бэлэн болжээ

Avatar

бодлын хулгайч 2019-09-09 66.181.167.53

ЭНЭ ОЛОН ТЕЛЕВИЗҮҮДЭЭ ШАЛГААД 10-С ИЛҮҮГҮй л чанартайг авч үлдэх хэрэгтэй. МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ТЭНЭГТХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ААК 2019-09-09 72.52.87.174

ХААЛТТАЙ ОРОН БИШ ЮМ ЧИНЬ ХҮН ӨӨРӨӨ СОНГООД Л ҮЗНЭ Ш ДЭЭ, УГААСАА БИД НАР ӨӨРСДИЙГӨӨ ХАНГАЛТТАЙ ЦЕНЗУРДЭЖ ИРСЭН Ш ДЭЭ, ТҮҮНИЙ УЛ МӨР Ч ЭНЭ НИЙТЛЭЛЭЭС ШУУД ҮНЭРТЭЖ БАЙНА,
БАЙДАГ Л АСУУДАЛ БҮРИЙГ ШҮҮРЧ АВААД ШҮҮМЖЛЭХ ЮМ. ДЭМИЙ ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙХААР УБ-ЧУУД БҮГДЭЭРЭЭ ХОГОО ӨӨРСДӨӨ ЦЭВЭРЛЭЭД, ЗАМАА ЗАСЦГААЯ Л ДАА, АМЖИЛТ

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.48

Хятадын Коммунист Намын суртал ухуулгын хорооноос хийж буй ажил, дэлхийг тэр чигт нь 2049 он гэхэд Хятад гэдэг тэнгэрийн дор багтаах зорилгоор дэлхий дахиныг Америк, Япон, Европын эсрэг турхирч байгаа нь тэр

Avatar

Зочин 2019-09-09 59.153.114.11

ШУУДАНГИЙН ХАЙРЦАГТ БИДНИЙ ЗАХИАЛААГҮЙ "СОЛОНГО" ГЭХ ХЯТАД СЭТГҮҮЛ ҮНЭГҮЙ ИРДЭГ БОЛСОН. ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ МАШ ИХ ӨГЧ БАЙГАА ГЭЭД ХЯТАДЧИЛАХ БОДЛОГО ИЛ ЯВЖ БНӨӨӨ. 2045 ОН ГЭХЭД МОНГОЛ ӨӨРСДӨӨ ИРЖ НЭГДЭНЭ ГЭЖ ҮЗДЭГ НЬ ҮНЭН БОЛЧИХ ВИИ!!!! БОЛГООМЖИЛ!!!

Avatar

Зочин 2019-09-09 150.129.140.152

Ядаж МҮОНТ-ээр хятад кино гаргахаа болимоор юмаа. Монголын радио хятадаар мэндлэх цаг ойртлоо

Avatar

Зочин 2019-09-09 66.181.177.114

ХЯТАДЫН ТӨРЫН АЛБАН БУС МАШ ХҮЧТЭЙ НЭГ БОДЛОГО БОЛ ЯМХ ЯМХААР ХЯТАДЧЛАХ БОДЛОГО БАЙДАГ . ТВүүдээс ГАДАНА БАС МОНГОЛЫН РАДИО . FM 107.5 ГЭЭД МЭР СЭР РАДИОНУУД Ч БАЙНАА БАЙНА .

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.5

хятадаас цаанаас нь Монгол телевизүүдэд мөнгө төлж хятадчилах компанит ажил шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-09 202.9.43.62

Хятад кинонуудыг үздэггүй, сувгаа солидог.

Avatar

иргэн 2019-09-09 139.5.216.128

Гадныхныг дуурайсан дарамт, дээрэм, хүчирхийлэл барьцаа, цус нөжтэй монгол кино хиймээргүй байна шүү. Энэ нь эхлээд монгол хүний сэтгэл зүйд буухгүй ер бусын гажиг байдаг, хүүхдүүдэд маш муу нөлөөтэй болно.

Avatar

Үзэгч 2019-09-09 122.201.31.199

Монгол сeриал үздэггүй. Авах юм юу ч бдггүй.

Avatar

Зочин 2019-09-09 103.57.94.88

Алиалагч/хошин шог/ нарын хийсэн дебиль юм үзсэнээс гадаад нь дээр. Олигтой юм хийгээч, урлагийнхан гл баахан юм бх юм

Avatar

zochin 2019-09-09 202.180.220.172

Монгол түүхэн кинонуудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, чадварлаг жүжигчдээр сонгон шалгаруулж тоглуулан залуу хойч үед Монголын түүхийг судлуулж, мэдүүлмээр байна. Хятад, солонгос киног гаргах хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Олон дахин гаргаад байвал тэр орны соёлд хүүхэд залуучууд амархан автах болноо.

Avatar

зочин 2019-09-09 203.91.116.118

Хятад кино-г бүү үз

Avatar

зочин 2019-09-09 103.57.92.97

Солонгос кино үзэх дуртай. Үзээд гэр орондоо яөж амьдарч буй, гэр бүлийн харилцаа, хоолны соёл гээд олон юм сурдаг. Буруу хэрэг хийсэн нь заавал хэргээ хүлээдэг, ялаа эдэлж хариуцлагаа хүлээдэг зэрэг олон сайхан жишээ дурдаж болно. Хятад киног үздэг хүмүүс ховор доо

Avatar

бб 2019-09-09 64.119.25.190

МАНын 2020 онд тараах мөнгөө олох арга нь

Avatar

Zochin 2019-09-09 109.7.225.56

Tegeed yaadgiin

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Үзчихээр олигтой монгол кино нэг ч алга. Хошин шогийн матруудын хийсэн киног үзэх нь байтугай, рекламыг нь хардаггүй.

Avatar

zochin 2019-09-09 122.201.31.246

manaylhan solongos , khyatad serial geed muulaad baykh yum . mongolynkhoo kinontsruudyg kharaach uzekh kino alga . bugd jujiglelt baykhguy , amidralaas khol khundii , khudlaa , kharaaj zukhsen , alj khyadsan , solongos jujigchdiin jujiglekh chadwar , amidrald oir turkh baydlaas ni suraltsaach

Avatar

asa 2019-09-09 66.181.161.74

minii regteniig h** za

Avatar

Зочин 2019-09-09 122.201.20.194

hyatad serial gargahaar china bolovsroliin yajmaas ni mungu ugdug yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж