Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа | News.MN

Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгуулсан зарчмын саналуудаа татаж авч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд тусгах 25 санал хүргүүлсэн. Гэвч АН-ын саналуудын дөрвөөс бусад санал унасан тул зарчмын саналуудаа татаж байгаа аж.

Энэ тухай АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Бид 25 санал хүргүүлсэн ч бүгд унасан. Гол саналуудаа дурдвал, Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож, намуудын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах. Цаашлаад УИХ-ыг зохион байгуулалт, хариуцлагатай байлгах. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангах ёстой. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох, Ерөнхий сайдын бие даасан байдал, гүйцэтгэх засаглалыг чадавхжуулах Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй. Төсөв, татвар, хураамжтай заалтууд тухайлбал, Засгийн газрын өр 60 хувиас дээшгүй байх зэрэг заалтуудыг эрх баригч нам хүлээж авсангүй. Тиймээс саналуудаа татаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй" гэв.

Үргэлжлүүлэн АН-ын дарга С.Эрдэнэ нөхөн сонгууль болон Эрдэнэт үйлдвэрт 150 сая ам.долларын нууц гэрээ хийгдсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээллийн дагуу Ерөнхий сайдад санал асуулга хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өгөв.

УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн асуудлаарх мэдэгдэлдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон тоо гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон.

Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7-р сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосны эсэргүүцэж байна” гэжээ.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-т 150 сая ам.долларын нууц гэрээ хийгдсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун -Эрдэнийн мэдэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тус асуулгад “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт 150 сая долларын нууц гэрээ хийгдсэн тухай мэдээлэгдсэн. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Эрдэнэт үйлдвэрт 150 сая ам.долларын нууц гэрээ хийсэн эсэхийг шалгуулна” гэж мэдээлжээ.

Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэгжүүлж, Таны тэргүүлсэн   Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-нд Онцгой дэглэм тогтоох тухай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК нь 6 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллах болсон.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллаж байгаа гэх Эрдэнэт үйлдвэр ХХК-нд олон сая долларын гэрээ байгуулагдсан байхад мэдэхгүй, шалгуулна гэж байгаа нь хариуцлагаас зайлсхийхийг оролдсон туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байна.

Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж… байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай…” гэж заасан.

Гэвч Таны тэргүүлсэн Засгийн газар хуулиар олгосон онцгой эрх эдэлсэн боловч, хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлсэнгүй. Тодруулбал  Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн талаар өнгөрсөн зургаан сард Улсын Их Хурал, олон түмэнд мэдээлсэнгүй.

Иймд Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т тус тус заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурал /Улсын Бага Хурал/ болон олон нийтэд мэдээлнэ үү.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Гэвч онцгой дэглэм тогтоосон хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын Их Хурал /Улсын Бага хурал/-д оруулж, шийдвэрлүүлсэнгүй. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онцгой дэглэм тогтоох нөхцөл байдал арилсан эсэх талаар Улсын Их Хуралд мэдээлнэ үү" гэжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCNIN 2019-09-09 66.181.176.15

-эрдэнэбат эрхэм гишүүний мэдрэл сэтгэл хүнд байлалд байгаа юм биш үү сайд хийж төрд ажилласаар байгаад ядарч байгаа байхдаа түлшний чанарын асуудлаар ярих гэж байгаа бол лабортори гээч байгууллага байдгийм даа тэд л хариулах байх шүү монгол улс төр хөгжилтэй орны улс төр хийдэг хүмүүсийн оюун санаа мэдлэгийн болон соёлын төвшинг харьцуулж үзвэл ямар байдаг бол дэмбэрэл багшаа яах вэ

Avatar

zochin 2019-09-09 103.26.195.231

ter chigeeree zailbal taarna daa

Avatar

Зочин 2019-09-09 82.135.30.192

Zuv zuv esgii hiih gazar nohoi hereggui gedgiig ed nart hen oilguulsan yum boldoo

Avatar

zochin 2019-09-09 203.91.112.130

АН НАМЫНХАН МИНЬ ЭЭ
МОНГОЛЧУУДЫН НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ОРОЛЦОХОО БАЙЖ БАЙГАА БОЛ ТА НАР МИНЬ ИХ ХУРЛААС НИЙТЭЭРЭЭ ГАРЧИХААЧ ДЭЭ

ЕР НЬ ТА НАРЫГ ЯАХ ГЭЖ ИХ ХУРАЛД СОНГОСОН ЮМ БЭ

ИХ ХУРЛЫН, НАМЫН БҮЛГҮҮДИЙН, ГИШҮҮДИЙН САНАЛ БҮНД ТУСГАГДАНА ГЭЖ УГААСАА БОЛОМЖГҮЙ ХАРИН ГОЛ ЗАХЧМЫН ЮМНУУДАА Л ОРУУЛАХЫГ ХИСЭЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-09-09 202.9.43.116

Төслийн өөрчлөлтийг гацаах гээд АН, жнхуу 2 байж ядажбнаа, нэг болохоор саннал оруулна гээл, нэг болохоор саналаа татлаа гээд л, ард түмэнд хэрэгтэй нэг өөрчлөлт хиичэе гэхээр эд нар хоихирчих гээд бгаан бна л да

Avatar

зочин 2019-09-09 202.126.89.18

Эдний гарсан гараагүй 2 яаг адилхан тээ.

Avatar

Сонгогч 2019-09-09 202.179.25.90

Эд нар хэнд хэрэгтэй юм бэ. Хулгай, луйвраа хийгээд, бондоо аятайхан идээд зайлж үз.

Avatar

Bold 2019-09-09 115.187.88.12

Garna l biz, ta nar shig uls oroniig ard irgedtei n ediin zasgaar n suiruuldeg namaar yer n yaadiin. AN oroltsoogui baikh tusmaa sain bna.

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Бонд идсэн боохойнууд сүргээрээ сууж байна.

Avatar

Зочин 2019-09-09 202.9.43.116

Үнэн 2

Avatar

Зрчин 2019-09-09 124.158.79.169

АНУУСЫН ХУЛГАЙЧУУДААС ОЛИГТОЙ ЮМ ЮУЧ ГАРАХГҮЙ !!!

Avatar

Зочин 2019-09-09 182.160.36.123

тарган цатгалан луйвраа ардчилсан хочтой хөгшчүүл үхэхээрээ айлгаж байгаа юм шиг . ха ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж