“Faxai” хар салхи Японы зүүн нутгаар дайран өнгөрсний улмаас тус бүс нутагт 920,000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Мод бут үндсээрээ булгаран унаж, цахилгааны утас, шонг гэмтээсэн нь ийнхүү олон айл өрх цахилгаангүй болоход хүргэсэн байна.
Хар салхи, хүчтэй аадар борооны нөлөөгөөр хөрсний гулгалт үүсч байгаа учир 400,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон ба олон хүн гэмтэж бэртэн, олон зуун байшин барилга эвдэрч сүйджээ.
Мөн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 130 гаруй нислэг цуцлагдаж, зарим албан газрууд, сургууль цэцэрлэгүүд түр үүдээ барьж, зам тээвэр саатаад байгаа аж. Галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулахын тулд зам дээр бөөгнөрсөн хогийг цэвэрлэх шаардлагатай байгаа аж.
Эх сурвалж: KYODO NEWS
Холбоотой мэдээ