АНУ-тай хамтарсан “Говийн чоно” сургалт, дадлага сургууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

АНУ-тай хамтарсан “Говийн чоно” сургалт, дадлага сургууль эхэллээ

АНУ-тай хамтарсан “Говийн чоно” сургалт, дадлага сургууль эхэллээ

Дорноговь аймагт энэ сарын 9-нөөс 21-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг зохион байгуулахаар болсон билээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс орны төлөөлөл оролцож байсан бол 2019 онд Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикстан, Вьетнам зэрэг 21 улс орны 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор өнгөрсөн 2009 оноос хойш тус сургалт, дадлага сургуулийг зохион байгуулсаар ирсэн билээ.

“Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин үйл ажиллагааны цар хүрээ, сургалт, дадлагын төрөл болон гадаадын улс орнуудын оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа аж. Тус сургалт, дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд өнөөдөр эхэлж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж