Монако залуу Ч.Леклер Унгарын гранприд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Монако залуу Ч.Леклер Унгарын гранприд түрүүллээ

Монако залуу Ч.Леклер Унгарын гранприд түрүүллээ

Авто спортын формула-1 уралдааны 2019 оны ДАШТ-ий 14 дэх гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн Монца дахь гараагаар үргэлжиллээ. Тус гараанд 21 настай “Феррари” багийн Монако нисгэгч Ч.Леклер 1 цаг 15 мин 26.665 секундын амжилтаар түрүүлж, замналынхаа хоёр дахь түрүүг хүртэв. Мөн энэ ялалт нь “Феррари” багийн 2010 оноос хойш Италийн гранприд түрүүлсэн анхны ялалт болсон бөгөөд хамгийн сүүлд “Феррари” багийн нэр дээр уралдаж байсан Ф.Алонсо түрүүлж байжээ.

Монцагийн гранприн туршилтын болон байрлал тогтоох гараанд “Феррари” баг болон “Мерседес” багийн дунд гол өрсөлдөөн өрнөж байсан. Бүтэн сайн өдрийн уралдаанд мөн л дээрх багуудын дунд тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөн болж, “Феррари” багийн Ч.Леклер түрүүлж “Мерседес” багийн В.Боттас, Л.Хэмилтон нар удаалсан байна. Харин “Феррари” багийн С.Феттел онооны бүсэд багтаж чадаагүй бөгөөд 13-р байранд оржээ.

Италийн гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. Ч.Леклер “Феррари” – 1 цаг 15 мин 26.665 сек
  2. В.Боттас “Мерседес” – +0.835 сек
  3. Л.Хэмилтон “Мерседес” – +35.199 сек
  4. Д.Риккиардо “Рено” – +45.515 сек
  5. Н.Хюлкенберг “Рено” – +58.165 сек
  6. А.Альбон “Ред Булл” – +59.915 сек
  7. С.Перез “Рисинг” – +1 мин 13.802 сек
  8. М.Верстаппен “Ред Булл” – +1 мин 14.492 сек
  9. А.Жиовиназзи “Альфа Ромео” – +1 тойрог
  10. Л.Норрис “МкЛарен” – +1 тойрог

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийлбэр дүнгээр 284 оноотой Л.Хэмилтон тэргүүлж байгаа бол В.Боттас 221 оноо, М.Верстаппен 185 оноотой эхний гуравдугаар байранд бичигдэж байна. Дараагийн гараа ирэх 20-ноос 22-ны өдрүүдэд Сингапурын гранпригээр үргэлжилнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж