Хүүхдийн спортын наадам ширээний теннисний төрлөөр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадам ширээний теннисний төрлөөр үргэлжилж байна

Хүүхдийн спортын наадам ширээний теннисний төрлөөр үргэлжилж байна

Монголын хүүхдийн спортын VI наадам Буян-Ухаа цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 4600 гаруй тамирчин оролцож байгаа аж.

Тэмцээн  есдүгээр сарын 7-нд волейбол, хүндийг өргөлтийн төрлөөр эхэлсэн бол өнөөдөр /2019.09.09/ Спортын төв ордны А зааланд ширээний теннис эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр эхэллээ. Ширээний теннисний тэмцээн есдүгээр сарын 11-ний өдөр өндөрлөнө.

Тэмцээний үеэр тамирчин хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчихоос гадна Богд хааны ордон музей, Үлэг гүрвэлийн төв музей, Монголын үндэсний музей, Монголын театрын музейг үнэгүй үзэх юм байна.

Наадмын зохион байгуулалтад зохион байгуулах хороо, ажлын хэсэг, сайн дурын ажилтан, шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүүхдийн наадам энэ сарын сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж