ХААН Банкны виза картууд шинэчлэгдэж, зайнаас унших технологийг дэмждэг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

ХААН Банкны виза картууд шинэчлэгдэж, зайнаас унших технологийг дэмждэг боллоо

ХААН Банкны виза картууд шинэчлэгдэж, зайнаас унших технологийг дэмждэг боллоо

ХААН Банк нь бүх төрлийн виза /visa/ картууддаа зайнаас уншуулах дэвшилтэт технологи бүхий payWAVE нэвтрүүлэн, загвараа шинэчилж, харилцагчдадаа хүргэж эхэллээ. Харилцагч та эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбараар төлөх боломжтой боллоо.

Виза payWave карт гэж юу вэ?

Виза payWave карт нь зайнаас уншигдах технологи бүхий карт бөгөөд карт уншигч ПОС машин дээр картыг биет холболт үүсгэлгүй зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой. Харилцагч та картаа ийнхүү зайнаас ашигласнаар картаа бусдад дамжуулах шаардлагагүй болж, мэдээллээ алдах эрсдэлийг бууруулах юм. Мөн цаг хугацаа хэмнэх давуу талтай.

Виза payWave картыг хэрхэн ашиглах вэ?

Та VISA карт дээрээ контактлесс тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.

  • Зайнаас картаа уншуулах  payWave тэмдэглэгээ бүхий ПОС машин дээр худалдан авалтын гүйлгээний мөнгөн дүнг оруулсны дараа дэлгэцэн дээр “Картаа уншуулна уу” гэсэн бичиг гарна.
  • Харин та картаа ПОС машины дээд хэсэгт ойртуулах төдийд гүйлгээ хийгдэх болно.

Монгол Улсад

  • ХААН Банкны   payWave тэмдэглэгээтэй бүх ПОС машин дээр картаа зайнаас уншуулах боломжтой.
  • Харилцагч та 10,000₮-с доош мөнгөн дүнтэй гүйлгээ хийхдээ пин код оруулах шаардлагагүй, харин 10,000₮-с дээш мөнгөн дүнтэй гүйлгээ хийх бүртээ өөрийн пин кодыг хийж, картаа зайнаас уншуулснаар гүйлгээ хийх боломжтой.

Олон улсад

  • Олон улсад  payWave тэмдэглэгээ бүхий ПОС машинаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудаар гүйлгээ хийх боломжтой.
  • Харилцагч танаас олон улсад 25$ хүртэл болон түүнтэй тэнцэх мөнгөн дүнтэй гүйлгээ хийхэд ПИН код шаардахгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж