Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ

Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ

“Zorky’s MMA” багийн тамирчин, АНУ-ын “Dragon house” холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өнгөрсөн бямба гаригт Америкийн Сан-Хосе хот дахь “Bellator” холбооны Жеймс Территэй анхны тулаанаа хийж ялжээ.

Мэргэжлийн тулаанд бүртгэлтэй долоон тулаанаас зургаад нь ялж, нэгд нь ялагдсан тэрбээр мэргэжлийн дэвжээнд таван удаа тулалдаж ялсан бол түүний өрсөлдөгч 30 тулалдаж, 20-нд нь ялжээ.

Өдгөө 32 настай, 77 кг-ын жинд хүч үздэг Д.Батсүмбэрэл өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын тулаанч, холимог тулааны аварга Хоакин Лопесыг тулааны ринг дээр гурван үеийн турш илүүрхэн буулган авч, аварга болсон билээ.

Багадаа чөлөөт бөхөөр хичээллэн, аймгийн аварга болж байсан тэрбээр Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд, 0303 дугаар тусгай салбарт ахмад цолтой ажиллаж буй юм. Түүнтэй нударга зөрүүлсэн тамирчдын нэг нь дэлхийн шилдэг тулаанч, АНУ-ын Санраменто хотын “Алфа майл” багт харъяалгддаг Жастин Росвэлл байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж