АББ Группын Тэтгэлэгт хөтөлбөр
Эрчим хүч, автоматжуулалтын технологиор тэргүүлэгч АББ Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай суралцаж буй шилдэг оюутан залууст зориулсан жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг АББ Группын тэтгэлэгт 2019-2020 оны хөтөлбөрийг зарлаж байна.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- 1 жил хүртэлх сургалтын төлбөр
- АББ Группээс зохион байгуулагддаг сургалт, семинаруудад хамрагдах
- АББ Группын дистрибютор компаниудад дадлага хийх боломж
- АББ Группын дистрибютор компануудаас ажлын байрны санал авах боломж
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
- Монгол улсын иргэн байх
- Монгол улсын Их, Дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
- Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Цахилгаан системийн автоматжуулалт болон автоматжуулалтын чиглэлээр, Сэргээгдэх эрчим хүч болон Автоматжуулалт, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр суралцаж байх
- Сурлагын голч дүн 2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (new.abb.com/mn веб хуудас болон ABB Mongolia фэйсбүүк хуудаснаас татаж авна уу)
- Эссе (Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа, ар гэрийн амьдрал, яагаад тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон, санхүүгийн ямар хүндрэлүүд байгаа талаар 500-600 үгэнд батаан, Arial 11 фондоор, мөр хоорондын зай 5-аар бичнэ)
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
- Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулал, сайн дурын болон олон нийтийн ажилд хамрагдсан байдал (шагналын хуулбар, зураг, гэх мэт)
- Иргэний үнэмлэхний хуулбар
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019-09-18-ны 18:00 цаг
Анхан шатны шалгаруултад тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина.
Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материал хүлээж авахгүй
Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
Өргөдлийн материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
Моннис цамхаг, 13-р давхар, Чингисийн өргөн чөлөө-15
Улаанбаатар, Монгол Улс
Утас: +976 7000 0083 | И-мэйл: info@mn.abb.com
Холбоотой мэдээ