Нийтийн тээвэр ухаалаг симтемд шилжиж байгаатай холбогдуулан 1600 орчим кондуктор буюу мөнгө хураагч ажилгүй болох юм.
Гэхдээ одоогоор кондукторууд иргэдийг нийтийн тээвэрт нэвтэрч эхлээд буй ухаалаг төлбөрийн системд сургах, дадлагажуулах зорилгоор хяналт, мэдээллийн ажилтан хийж байна.
Харин иргэд автобусанд ухаалаг төлбөрийн систем ашиглан зорчиж хэвшсний дараа дээрх тооны кондукторууд чөлөөлөгдөх бөгөөд хүсвэл хяналтын ажилтан хийж болох тухай Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. Гэхдээ нийтийн тээвэрт явж буй 900-гаад автобусанд 1600 орчим тооны хяналтын ажилтан шаардлагагүй юм.
“Улаанбаатар смарт” ХХК тус төслийг хэрэгжүүлж байгаа учраас хяналтын хэдэн ажилтан ажлуулахыг шийднэ. Ер нь кондуктруудын олонхи нь ажилгүй болно гэж ойлгож болно” гэдгийг нийслэлийн Тээврийн газрын хэлтсийн дарга Г.Доржпалам онцоллоо. Харин “Улаанбаатар смарт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Мөнгө хураагчдын ажлын байрны асуудлыг автобус компаниуд өөрсдөө шийднэ. Манайх шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа гүйцэтгэгч компани. Тиймээс эдгээр иргэнийг ажлын байраар хангах үүрэггүй” гэсэн юм.
Д.ЖАГАР