Зэвсэг татах гэрээ бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Зэвсэг татах гэрээ бүтэлгүйтэв

 

"Донецк, Луганск  ард улсуудын төлөөлөгчид баримт бичиг баталгаажина гэж хүлээхгүй байна. Учир нь хэлэлцээг Украины тал тасалдууллаа" хэмээн  Донецкийн төлөөлөгч Пушилин мэдэгдэв.

 

"Гэрээнд гарын үсэг зурах  ажиллагааг Киев тасаллаа" гэж Минскт болж буй хэлэлцээний үеэр Луганскийг төлөөлж буй Владислав Дейнего мэдэгдээд, Киевийг баримт бичгүүдээр тоглож байна хэмээн шүүмжилжээ.

 

Минскт 100 мм хүртэлх калибрийн зэвсэг, танк, минометийг галын шугамаас хойш татах тухай  хэлэлцээ ийн 12 цагийн турш үргэлжилсэн ч бүтэлгүйтлээ. Украины тал дөрвөн цэгээс  зэвсгээ татахгүй гэсэн байна. Харин ДАУ, ЛАУ хоёр галын бүх шугамаас зэвсгээ татахын төлөө байгаа ажээ.

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж