10 хувийн урьдчилгаатай зээлийг хэзээнээс эхлүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

10 хувийн урьдчилгаатай зээлийг хэзээнээс эхлүүлэх вэ?

Засгийн газрын хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг 10 хувь болгож, 30 жилийн хугацаатай байх шийдэлд хүрсэн бөгөөд  өнгөрөгч долдугаар сард энэ шийдвэрийг эцэслэн гаргасан.

Гэхдээ иргэд яг хэзээнээс орон сууц худалдан авахдаа 10 хувийн урьдчилгаа төлдөг болох вэ гэсэн асуулт иргэдэд тулгарч буй. Энэ талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. Тэрбээр "Засгийн газар болоод, барилгын сайдын зүгээс ажлаа хийсэн. Иргэдэд хүрэхэд хэдхэн хоног үлдсэн" гэх тайлбарыг өгч байна.

 

  • Сануулахад, одоо хэрэгжиж байгаа журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэнд худалдан авах байрныхаа 30 хүртэл хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавигдаж буй. Тэгвэл шинэ журмаар 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банк баталгаа гаргахаар болсон. Журамд зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ сүүлийн хоёр жил дараалан төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдах иргэн байх ёстой аж. Ингэхдээ банкны шалгуур нөхцлийг хангасан байх шаардлага мөн тавигдаж байгаа юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж