Загасанд яваад сураггүй болсон залуугийн цогцос хавцлаас олджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Загасанд яваад сураггүй болсон залуугийн цогцос хавцлаас олджээ

Загасанд яваад сураггүй болсон залуугийн цогцос хавцлаас олджээ

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар Улаанбаатар хотоос дөрвөн хүн загасчлахаар наймдугаар сарын 22-ны өдөр очжээ. Харамсалтай нь, тухайн өдрийн 19.00 цагт 46 настай эрэгтэй Э сураггүй алга болсон байна.

Түүнийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн  алба хаагчид эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас ар гэрийнхэн нь есдүгээр сарын 7-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:10 цагт Хөх-Оруулга гэдэг хадан хавцлаас Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж