Байнгын хороо, чуулган хуралдана | News.MN

Байнгын хороо, чуулган хуралдана

Байнгын хороо, чуулган хуралдана

Байнгын хороо, чуулган хуралдана

УИХ-ын даргын зөвлөл Баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан байна.

Даваа гаригт: Байнгын хороо

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: есүгээр сарын 09-ний Даваа гарагт 11.00 цагаас:

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Есдүгээр сарын 09-ний Даваа гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

Мягмаг гариг: ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Есдүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Есдүгээр сарын 10-ны Мягмар гарагт 16.00 цагаас:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хаалт.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-09-09 185.220.101.31

Энэ ацнууд одоо хуралдаж яаанаа хурдан тарах хэрэгтэй ш дээ. 4 жил юу ч хийсэнгүй. Ичдэггүй юм байхдаа. Юм хийсэн царай гаргаал байгаад байхын. 2020 онд та нарыг бүгдийг чинь гудманд гаргахыг тэсэн ядаж хүлээж байна. Хайран санал. Энэ бузаруудад саналаа өгсөн би мөн ч тэнэг хүнээ. 4 жил хулгай хийлээ, хоорондоо хэрэлдлээ эд нар өөр хийсэн юм байхгүй. Тэгээд нээх худлаа шударга ёсны хувьсгал нтр гээд ард түмний толгой эргүүлэх гээд ядцан эргүү хүүрнүүд. Наад үлгэрт чинь хэн ч итгэхгүй. Хурдан тар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж