ОХУ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны агентлагаас 1999 оноос шалгаруулж буй “Оны шилдэг ном” шалгаруулах уралдааны дүнг зарласан байна.
Оросын зохиолч Даниил Гранины тухай дурсамжийн "О Данииле Гранине: Воспоминания" ном энэ жилийн Гран приг хүртжээ. Евгений Водолазкины "Брисбен" роман "Проза года", Дмитрий Воденниковын "Небесная лиса: стихотворения и поэмы" ном "Поэзия года" номинацийн эзэн болсон байна.
"Humanitas" номинацийн эзнээр “500 неизвестных” номын зохиогч Александр Кибовский тодорсон бол “Электронное издание” номинацийн тэргүүн шагнал “Горький медиа” группын сайтад суурилан хөгжүүлсэн “Журнальный зал" төслийг хэрэгжүүлэгчдэд очжээ.
Сурах бичгийн төрөлд дунд сургуулийн VI-XI ангийн Нийгмийн ухааны шалгарч, "Учебник XXI века" шагнал авсан байна.