"Төмөр замаа даруй барихгүй бол ОХУ-д нүүрсний зах зээлээ алдана" | News.MN

"Төмөр замаа даруй барихгүй бол ОХУ-д нүүрсний зах зээлээ алдана"

"Төмөр замаа даруй барихгүй бол ОХУ-д нүүрсний зах зээлээ алдана"

"Төмөр замаа даруй барихгүй бол ОХУ-д нүүрсний зах зээлээ алдана"

Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Лүндэгийн Наранбаатартай ярилцлаа.


-“Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдлаа. Чуулганы гол сэдэв өнөөх л тээвэрлэлт, төмөр зам гээд дэд бүтцийн асуудал. Үр дүн нь сайн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үндсэндээ хөрөнгө оруулагчид монголчуудын төмөр зам барих ярианаас залхаж байх шиг?

-Тийм ээ. Таны хэлсэнтэй санал нэг байна. Жил жилийн чуулганаар яригддаг биелэгдэшгүй ярианы нэг нь үндсэндээ энэ. Төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бушуухан бариад өгөөч ээ гээд ярих нь бараг галзуу, солиотой хүмүүсийн яриа мэт болчихсон. Шийдүүлэх асуудлууд маань шийдэгдэхгүй байгаа болохоор жил бүр “Coal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулдаг гэж хэлж болно. Бидний шийдүүлэхийг хүсч байгаа зүйл бол мэдээж дэд бүтцийн хөрөнгө оруулалт шүү дээ. Гэхдээ оновчтой хөрөнгө оруулалт хүсэж байна. Нэн түрүүнд хамгийн ихээр худалдаж авах зах зээл рүүгээ төмөр замаа тавих буюу Тавантолгойгоос Гашуунсухайтын төмөр замыг эхний ээлжид барьж ашиглалтад оруулах шаардлага байгаа юм. Ингэж байж манай улсын нүүрсний салбар өсч өндийнө.

Нөгөөтэйгүүр бидний “мөрөөдөл” гэж хэлж болох гуравдагч зах зээл рүү нүүрсээ экспортолсноор улсдаа ахиу татварыг манай салбар төлөх боломж бүрдэнэ. Хэрэв ойрын хоёр жилийн дотор манайх төмөр замаа барихгүй бол бид ОХУ-д нүүрсний зах зээлээ алдах эрсдэл ойрхон байна. Саяхан “Bloomberg” телевизээр ОХУ манай улсад 20 тэрбум ам.долларыг зөвхөн нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ гээд зарлачихлаа. Түүнчлэн 120-200 сая тонноор нүүрсний экспортоо нэмэгдүүлж, дэлхийд нүүрсний экспортын зах зээлд ОХУ номер нэг тоглогч болно гэдгээ зарлалаа. Энэ нь хойд хөршийн хувьд бодитоор манай улсын эдийн засагт үзүүлэх аюул занал мөн үү гэвэл мөн. Яагаад гэвэл бид нүүрс, зэсийн эдийн засагтай улс. Хоёр баганын маань нэгийг нь булаагаад авчихвал ганхаж унана.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалынхаа үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг УБТЗ”ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийлсэн. Уул уурхайн судлаачдын хувьд уг айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэв?

-Айлчлалын талаар хэвлэлүүдээс авсан мэдээллээс харахад “ОХУ эрчим хүчний хувьд бид танай байнгын нийлүүлэгч байна” гэдгээ хэллээ. Энэ нь цахилгаан, эрчим хүчний системийн хувьд ОХУ та нарт байнга эрчим хүчээ нийлүүлнэ, та нар цахилгаан станц барих хэрэг байна уу гэж бараг хэлсэнтэй адилхан. Хоёрдугаарт, В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалтай давхцуулаад 20 тэрбум ам.долларыг зөвхөн нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ гээд ОХУ зарласан нь Монголыг нүүрсний зах зээлээс богино хугацаанд шахна гэсэн дарамтыг үзүүллээ л гэж би хувьдаа дүгнэж байна. Айлчлал хоёр улсын харилцаа, геополитикийн хувьд ач холбогдолтой байж магадгүй ч эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолтой айлчлал болсонгүй гэж дүгнэж байна.

-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Өнөөдөр манай улсын нүүрсний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Түүхий нүүрсэнд экспортын татвар тавих цаг нь болжээ. Тэгж байж бид дараагийн шатандаа гарах ёстой. Экспортын 20 гаруй уурхай ажиллаж байна. Тэд нийт 40 сая тонн нүүрс олборлож, 36 сая тонн нүүрс экспортолж байгаа. Нийт олборлох төслийн хүчин чадлынхаа 36 хувийг л ашиглаж чадаж байгаа. Тэгэхээр цаашид нүүрсээ баяжуулж, илүү нэмүү өртөг шингээж гаргах юм бол Монгол Улсын эдийн засагт орох татвар өндөр болно. Бага хэмжээтэй нүүрсийг өндөр үнээр зарах гэсэн санаа. Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж, 1.2 их наяд төгрөгийн татвар бүрдүүлэх зорилт тавьсан. Түүхий нүүрсээ ихээр гаргах бус аль болох багасгаж, оронд нь баяжуулсан нүүрсээ өндөр үнэтэй зарж чадвал заавал 42 сая тонн нүүрс экспортлохгүйгээр 30 сая тонн нүүрс зарахад 1.2 их наяд төгрөгийг давуулан татварт төвлөрүүлэх бүрэн боломжтой. Харьцуулаад харахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК түүхий нүүрсээ 68-70 ам.доллароор зарж байхад хажууд нь “Энержи ресурс” компани нүүрсээ угаагаад 175 ам.доллараар зарж байна. Энэ хоёр компанийн улсад төлөх татвар үлэмж зөрүүтэй. Тэгэхээр цаашид нүүрсээ баяжуулж гаргах нь чухал.

Экспортын түүхий нүүрсэнд татвар зоригтой тавьж, баяжуулах үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. “Энержи ресурс” компаниас гадна 1-2 сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд цөөнгүй баригдлаа. Нүүрсний салбарын хөгжлийн дараагийн шатаа дэмжихийн тулд түүхий нүүрсэнд экспортын татвар тавих цаг нь болжээ гэж харж байна.

-Нүүрсний зах зээлийн үнэ цаашид яах вэ. Ямар таамаглалууд байна?

-Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Сoal Mongolia”-2019 чуулганы урьдчилсан зохион байгуулалт Бээжинд болж “Дэлхийн коксжих нүүсний зах зээл ба нөөц” сэдэвт хурлыг нүүрсний судалгааны  Хятадын томоохон компанитай хамтран зохион байгуулсан. Дөрвөн сард яригдсан прогнозоор бол ойрын нэг жилдээ ялангуяа коксжих нүүрсний зах зээл тогтвортой байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт түүнээс улбаалсан бусад аж үйлдвэрийн салбарууд дахь коксжих нүүрсний хэрэглээг нэлээд нарийн тооцож гаргасан байсан. Эрэлт, нийлүүлэлт 0.5 хувийн зөрүүтэй байхаар тооцоолсон. Манай гол бүс нутаг Тяньши, Бугатад нэг тонн баяжуулсан нүүрс 250 ам.доллар орчим байгаа. Энэ үнэ нь ойрын нэг жилдээ тогтвортой байна гэсэн үг.  Тэгэхээр зах зээлд үнэ талаасаа тогтвортой байна.Төрийн өмчит компани нь энэ бололцоог ашиглахгүй, хувийн хэвшил нь тултал нь ашиглаж байгаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮҮР БУРУУЛААГҮЙ. ЗӨВХӨН ШИЙДЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА.

-Сүүлийн үед Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж хэд хэдэн компанийн лицензийг цуцалсан. Төрийн бодлого, шийдвэр салбарт хэрхэн тусаж байна вэ?

-Хууль бус, нинжа маягийн уурхайтай, татвар, эрхзүйн орчноо мөрдөж ажилладаггүй, хариуцлагагүй алтны компаниудтай  У.Хүрэлсүх Ерөнхий сайд тэмцэл хийж байгааг дэмжиж байгаа.  Нөгөө талаар үнэхээр хариуцлагатай уул уурхайг дэмжье гэж байгаа бол хариуцлагатай компаниудаа төр нь дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Уул уурхайн салбар дахь дэд салбарууд  хэр нэр хүндтэй байгаа талаарх судалгааг би өөрийнхөө твиттер хаягаар явуулсан. Уур уурхайн аль дэд салбарыг зогсоохыг та дэмжих вэ гэж асуухад, судалгаанд оролцогчдын 78 хувь нь алтны салбарыг, 10 хувь нь нүүрсний салбарыг, дөрвөн хувь нь зэсний салбар гэж хариулсан. Эндээс харвал нэр хүнд хамгийн муутай нь алтны салбар байгаа юм. Дотор нь задлан шинжилгээ хийгээд үзвэл олгогдсон бүх хайгуулын болон ашиглалтын лицензийн 50 гаруй  хувь нь алтных. Тэгсэн хэрнээ алтны салбараас улсад төлөх татвар нь дөрвөн хувьд ч хүрдэггүй.

2018 оны гүйцэтгэлээр  улсад 2 их наяд орчим төгрөгийн татвар уул уурхайн салбараас бүрдсэний алтны салбар 80 тэрбум төгрөг хүрэхгүй татвар төлсөн. Гэтэл нүүрсний салбар дангаараа 1.2 их наяд төгрөгийн татвар төлсөн. Ингээд харьцуулаад харвал бид цаашдаа аль уул уурхайг хөгжүүлэх вэ гэдгээ бодох цаг нь болжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Монгол Улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, орон нутагтай хамтран ажлын байрыг нэмэгдүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аливаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ хэллээ. Үүнийг уул уурхайн салбарын судлаачийн хувьд баяртай хүлээж авч байна. Гэхдээ хариуцлагагүй нөхдүүдэд хариуцлага тооцно гэж сэлэм эргүүлж байгаад хариуцлагатай зарим нэгийгээ давхар битгий сэлэмдчихээсэй гэсэн болгоомжлол байгааг нуухгүй.

-Хөрөнгө оруулагчидМонголын коксжих нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт авч буй төрийн бодлогод хөрөнгө оруулагчид санаа зовниж байгааг гаднынхан хэлж байна. Ер нь бодит байдалд компаниуд хөрөнгө оруулалт татахад хэр хүндрэлтэй байна вэ?

-Хөрөнгө оруулагчид шинээр үйлдвэр, уурхай худалдаж авах гэхээсээ илүүтэй ханган нийлүүлэлт, бэлтгэл нийлүүлэлт хийж байгаа компаниудад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Яагаад гэвэл манай дотоодын нүүрсний олборлолт жилээс жилд өсч байгаа нь үүнийг дагасан тоног төхөөрөмж, шинэ технологи нийлүүлдэг зэрэг энэ төрлийн үйл ажиллагаа  явуулдаг Монголын компаниудад нь хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн. Нүүсний салбараас хөрөнгө оруулагчид нүүр буруулаагүй. Зөвхөн шийдэл хүлээж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээ баригдаж дуусах уу, хэзээ баяжуулах үйлдвэрээ барих уу, хэзээ IPO хийх үү зэрэг шийдлийг хөрөнгө оруулагчид хүлээж байна.

-Австралийн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлэгдэхдээ чөлөөт худалдааныхаа гэрээний хүрээнд ямар нэгэн татваргүй байдаг. Харин Монголоос Хятад руу нийлүүлж байгаа коксжих нүүрсэнд гурван хувийн татвар, ногдуулдаг. Уг нь төр зохицуулаад БНХАУ-тай хөнгөвчилсөн худалдааны гэрээ хэлэлцээр хийх ёстойг “Coal Mongolia”-2019 чуулганы оролцогчид хөндөж байсан. Энэ мэт уул уурхайн салбараа дэмжих гадагшаа бодлого хангалтгүй байгаатай та ч гэсэн санал нийлэх байх?

-Тийм ээ. Энэ талаар Монголын төр засгийн нөхдүүдээс хийж байгаа нэг ч ажил байхгүй. Үндсэндээ зөнгөөр нь хаячихсан гэж хэлж болно. Төрийн хийж чадаж байгаа зүйл нь нүүрсээ түүхийгээр нь маш ихээр гарга гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ хүний амь насыг огт тоохгүй. 2014 онд баталсан Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг төрийн компани нь өөрөө зөрчиж байгаа нь асуудалтай. УИХ-аар баталсан уг бодлогод баяжуулах үйлдвэр байгаа бол нүүрсээ заавал баяжуулж гаргана гэж тусгасан. Гэтэл энэ бодлого өнөөдөр базаад хаясан цаас болж хувирч, зарим УИХ-ын гишүүн мэдэх ч үгүй явж байгаа байх. Жишээ нь төрийн өмчит компани “Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх бодлогыг огт хэрэгжүүлдэггүй. Нөгөө талаасаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэвэл уул уурхайн компаниудын мэдээлэл ил тод байх ёстой. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”  ХК  Монголын 2.5 сая иргэний хувьцааг удирдаж байгаа ийм компани атал Шилэн данс хөтөлдөг байх ёстой. Сүүлийн хоёр жил буюу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг гэдэг нөхөр очоод Шилэн дансыг хаасанд харамсаж байгаа. Ийм засаглалтай компанид цаашид IPO гаргана гэхэд тун хэцүү. Өнгөрсөн жилийн “Coal Mongolia”-2018 чуулганы үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид оноос өмнө ногдол ашиг өгнө, 2019 оны гурван сараас өмнө IPO гаргана” гэсэн амлалтдаа хүрч чадаагүй учраас энэ жилийн чуулганд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төлөөллөөс огт оролцсонгүй.

ЗАСГИЙН ГАЗАР АМНАТ-ТАЙ ХӨӨЦӨЛДӨХӨӨС ИЛҮҮТЭЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ НЬ ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ЭКСПОРТЫН ТАТВАР ТАВИХ ЦАГ НЬ БОЛСОН

-Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчиллээ. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа. Энэхүү журам нь салбарт хэрхэн тусах бол?

-Баяжуулах үйлдвэрийн эцсийн гарч байгаа бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улсад давхар төлж байна. Жишээ нь, “Энержи ресурс” компани харьцангуй өндөр татвар төлдөг. Хажууд нь түүхий нүүрс хямдхан зардаг нөхөд АМНАТ бага төлж байна. Тэгэхээр энэ асуудлаар салбарын судлаачид зөвлөлдөж, ул суурьтайгаар шийдвэр гаргах цаг нь болсон. Засгийн газар АМНАТ-тай хөөцөлдөхөөс илүүтэй нэгдүгээрт хийх ёстой ажил нь түүхий нүүрсэнд экспортын татвар тавих асуудал нэн чухал байна.

-Тантай уулзсаных ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. ЕТГ-ын дарга З.Энхболд таны жиргээний дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт гомдол гаргасан гэж сонссон. Та мэдүүлэг өгсөн үү?

-Нийслэлийн Цагдаагийн газраас н.Ганболд гэдэг хүн өчигдөр /Пүрэв гариг/ над руу ярьж, "ЕТГ-ын дарга З.Энхболд гомдол гаргасан, ирж мэдүүлэг өг” гэж ярьсан. Би “Coal Mongolia”-2019 чуулганы зохион байгуулалтай байна, дуусгаад Даваа гаригт очиж мэдүүлэг өгье" гэж хэлсэн. Надад "Зөрчлийн хэрэг нээлээ шүү" гэж мэдэгдсэн. Ямар асуудлаар ЕТГ-ын дарга З.Энхболд Нийслэлийн Цагдаагийн газарт хандсан бэ гэхээр би твитертээ З.Энхболд даргаас хэдэн асуулт асуусан юм. ЕТГ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь нэлээд олон төрлийн бизнестэй залуу бий. З.Хишигтогтохын эзэмшдэг “New center plaza” NCP хотын төвд байдаг. Үүний хоёр давхарт З.Хишигтогтох оффистой. З.Энхболд даргатай би нэгэн үе намын тогоонд явж байхдаа дүү З.Хишигтогтохынх нь энэ оффист Шонхор фракцынхан хурлаа хийдэг байсныг маш сайн мэднэ.

Гэтэл түүний төрсөн дүү З.Хишигтогтохын оффист “Страто” гэдэг нүүрс баяжуулах үйлдвэр байдаг юм байна. Энэ үйлдвэр ТЭЗҮ-гүйгээр шууд “Шивээ-Овоо”-гийн ойролцоо баяжуулах үйлдвэрээ барьчихсан. Тэгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс зөөж, замгүй газраар өчнөөн машинаар тээвэрлэлт хийж байгаль орчин сүйтгэн, үйлдвэрлэл явуулж байгаа ийм компани. ТЭЗҮ-гүй энэ үйлдвэрийг ямар албан тушаалтан нь хүлээн авч, үйлдвэрийг ашиглалтад оруулав, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар очих ёстой 800 тэрбум төгрөгийг аваад хийж байгаа Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилт энэ баяжуулах үйлдвэр рүү чиглэж байна. Тиймээс "З.Энхболд дарга аа, та дүүгээсээ "Страто”  баяжуулах үйлдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар үнээр нүүрс авдаг юм бэ гэдгийг асуугаад өгөөч" гэж жиргэсэн юм. “Страто” гэдэг компанийн мэдээлэл нь хаалттай, ийм компани юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-09 64.119.19.184

MCS-н нохой…

Avatar

HM 2019-09-09 2.122.139.9

Чи өөрөө хэний нохой, суганы үс, б**с долоогч вэ?

Avatar

Зочин 2019-09-09 175.38.170.112

ОРОСЫН ХҮҮХЭЛДЭЙ ЖОНКУУ ЕӨРК БАЙХАД ТӨМӨР ЗАМ БАРЬЛАА ЮУ?

Avatar

Зочин 2019-09-09 49.0.212.48

Сайн л биз

Avatar

Иргэн 2019-09-09 66.181.177.193

Баригдахгүй, Наба

Avatar

Иргэн 2019-09-09 202.126.88.58

Оросоос юу ч гуйгаад нэмэргүйг одоо болтол бид ойлгодоггүй ээ, ер нь шинээр барих төмөр замыг цоо шинэ компани байгуулаад 3дагч гадныхантай баривал болох биш үү?
Төмөр замын 2 компанитай л болно биз.
Нэг нь орос.монголын хамтарсан, нөгөө нь монгол япон ч юм уу эсвэл монгол америкийн.

Avatar

Зочин 2019-09-09 43.228.129.250

Ene chin harin zuv sanaa bna.

Avatar

зочин 2019-09-09 202.131.227.30

Ер нь доорхи хүнэтэй ижил бодол төрөөд байна шүү
Нийтлэлч зөв ярьж байна Монгол хүн л энэ улсыг бодно гэхээс гадны хүн Монгол орныг бодохгүй шүү

Avatar

Jenko 2019-09-09 38.99.24.2

Manai erunhiilugch MGL tumur zamiig gacaaj Orosuudad uilchilj mungu avdag yum gej olon hun yrih yum. Surag sonsoh nee nileen heden jil iim ajil hiij bgaa gej bn daa.

Avatar

Z 2019-09-09 150.129.142.239

Ene Zaluud bayar hurgie.Hudlushgui Barimt fakttai, mash sain analiz hiideg, er ni l gants zorigtoi sudlaach daa.Mongoloo bodson huniig MCS- iin nohoi geh ni buruu.Yas uman deeree MCS-iig dagadaggui gj sonsson.Teneg shunalt Erdenes TT bayajuulah uildveree bari,esvel bolij ard tumnii huvitsaa uguhgui bol onoos umnu shaardaj bosoe.

Avatar

dfg 2019-09-09 66.181.168.131

yaj zuv

Avatar

golbck 2019-09-09 107.77.165.8

zypbasyydiig ylciin xamgasltad.ailxan blokol,zailyyl

Avatar

On onts bdl 2019-09-09 107.77.165.8

gadniixand ugcun xyniig tsaazaar abax, muu amia bodcon dyndaas doosh Urbagch galzyy lalryydaa.
Mori malii chini shaajixviidee shaaruud.

Avatar

zyrbac,ytas,zinternet,-oopcdiin ,dyrtai yedee taslax ni,internet 2019-09-09 107.77.165.8

ycaa

Avatar

TZ dagyyx opon zai Bolomj by ug myy booliin dolignogch 2019-09-09 107.77.165.8

eXYNCee zuux gej baij yadaj bn.xylgauldag UBCHInch chini Cymkyy gedeg ymar xetsyy ubchin bnaa.

Avatar

gajyy yren taragch,dyycgax 2019-09-09 107.77.165.8

mexanikjuul

Avatar

zuuj bsan bn,joplongiin yciig zdj bgaa gajyychyyd1ydaagiin xereglee 2019-09-09 107.77.165.8

mlrd guilagchin bn

Avatar

Зочин 2019-09-09 107.77.165.8

fake -xyyramch tsarailaad bailtgyi juldaj bn

Avatar

Зочин 2019-09-09 202.9.43.16

Урагшаа төмөр зам баривал танк ороод ирнэ шүү дээ гэж 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар Монгол даяар цацагдсан. Машинаар нүүрсээ дахиад 30 жил зөөмөөр байна. Бид ерөнхийлөгчийнхөө мэргэн сургаалыг бишрэн шүтэж амьдрах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-09 175.38.170.112

Оросын шавхруу долоогч л доо… Тэжээвэр гөлөг ч гэж ярьдаг

Avatar

содбилэг 2019-09-09 49.0.218.142

монголчуудыг тэнэг гэж боддог хэвээрээ шив дээ тэжээвэр гөлөг чинь

Avatar

Зочин 2019-09-09 192.82.64.83

Алддагаа аль эрт алдсан шүү дээ

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.1

Энхболд нь женкогоо мурихаар шийдсэн.Худлаа ажилаа өгөх гэж бгаа сонгуульд өрсөлдөнө гэсэн суртал нэвтрүүлэг хийдэг.Женко нь улсаа хорлосон муу нэрнээс салахгүй.түмний х****л иднэ.Тэнэг малнууд.

Avatar

Зочин 2019-09-09 175.38.170.112

Зика хамт хүртэх нь тодорхой, явж явж амиа хорлолтоор дуусч ч магадгүй…

Avatar

зочин 2019-09-09 202.9.42.83

За яахвээ яахав . Оросуудыг нүүрсээ зарж дууссанных нь дараа нь л хэдүүлээ нүүрсээ зарялдаа …. Ах зах улсуудынхаа урдуур зүтгээд яахав …100 жил хүлээчихэд юухан ч байхав ..ха ха .

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.65

Нүүрсний хамгийн том олборлогч экспортлогч Эрдэнэс Тавантолгой гүй Coal Mongolia гэж юу байхав дээ. Наба гэж нөхөр 1072 Хувьцаа, ЭТТ-г 20 оны сонгуулийн сэдэв болгож, энэ компани руу өдөр өнжихгүй дайрснаас болоод эднийх энэ жил оролцоогүй биз. Өнгөрсөн жил 40 мянган доллар Эрдэнэс-Тавантолгойгоос авчхаад бараг нэрийг нь дурдаагүй шахам, Энержи ресурсын рекламаа хийгээд өнгөрсөн гэсэн.

Avatar

Зочин 2019-09-09 43.228.129.250

Ene zaluugaas unen yumnii uzuur hanhalaad bna shuu.

Avatar

Зочин 2019-09-09 122.201.28.10

Оросын резидент зогсоогоод байгаа тодорхой ш дээ. Тагнуул, хууль хяналтынхан ажлаа хий л дээ.

Avatar

irgen 2019-09-09 64.119.20.175

oimsoo hol ochij hutsaa

Avatar

ХУУЛЬЧ 2019-09-09 192.82.64.190

ИОНГОЛЧУУД ӨӨРСДЙНӨӨ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ ГЭЖ ДУУДАХААС ӨМНӨ ЭНЭ ХҮНИЙ ҮГЭНД БИДНИЙ ЭРХ АШИГИЙГ ХӨНДСӨН АСУУДАЛ БАЙГАА ЭСЭХИЙГ ИЭДЭРЧ БАЙГААГААД ЭНЭ ҮГЭЭ ХЭЛЭХ БАЙЖ ДЭЭ,,??? ТЭР ҮЕД ХЭН НЬ ТЭЖЭЭВЭР БОЛОХ НЬ ОЙЛГОГДОНО ДОО ,,,????

Avatar

зочин 2019-09-09 103.212.118.171

багаасаа орон гаран болцон,хязгааргүй тэнэг амбицтай пацаануудын нэг

Avatar

З. ТӨМӨРБААТАР 2019-09-09 202.9.42.251

Нүүрсний салбар үндсэндээ удирдлагагүй болжээ. Харамсалтай байна. Одоо жил бүр зохиогддог энэ олон улсын чуулна уулзулт л салбар ямаршуухан байна. Хөнжүүлэх үр өгөөжийг нэмэндүүлэх ямар боломжийг ярих болж. Үүнд Наранбаатарт чин сэтгэлийн баярыг уурхайчдынхаа өмнөөс хүргэе. Уурхайчны гэр бүлд өсч бойжин энэ салбарынхаа сайн сйхны төлөө ингэж ажиллаж байгаа нь үнэхээр сайхан байна. Энэ олон нас богино Гүйцэтгэх засглал хаана ахиухан мөнгө орж буй буй салбарыг булаацалдсаар ийм болчих юм. Харамсал

Avatar

Зочин 2019-09-09 202.126.88.51

MCS-ийн тэжээвэр гөлөг

Avatar

зочин 2019-09-09 49.0.212.127

мундаг залуу шүү, дэмждэг шүү

Avatar

Зочин 2019-09-09 202.126.88.51

MCS-ийн бууны нохой

Avatar

зо 2019-09-09 202.9.45.109

женко зика 2 байгаа цагт монголын нүүрс болон төмөр замын салбарыг гацаасаар байх болно

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Энэ фэйсбүүкийн солиот элбэгхулхийн нус цэг эмээ нь сайтад хөлслөгдсөн юм байх даа?

Avatar

Гэнэ 2019-09-09 64.119.19.141

Баттулга дарга Путин нар манай нүүрсийг оросоос илүү харж үзэж байгаа юм бишүү

Avatar

Зочин 2019-09-09 66.181.161.1

Уншаад юм боддог төртэй бол тусгаж авмаар, анхаарал татмаар мэдээллүүд олон байна шүү

Avatar

Зочин 2019-09-09 202.131.245.243

Тэнэг юм ярьдаг хог вэ? Тэр зах зээл чинь тэгээд Монголын өмч юм уу? Тэрийг нь Оросууд авах гээд байгаа юм уу? Хэрэглэгч нь байж л байвал манай нүүрсийг авч л таараа шүү дээ. Мэдрэлтээд байгаарай. Оросоос гадна өөр нийлүүлэгч нар ч бас байна.Хятдаас гадна өөр худалдан авагчид ч бас байна.

Avatar

Зочин 2019-09-09 59.153.114.119

усан тэнэг а**а шуу уур хургэчлээ

Avatar

"aлнa" ч гэх шиг. Инээд хүргээд байгаарай, пацан аа. 2019-09-09 202.131.245.243

Зөв бичиж сурчихаад xyц, xyжaa пиздa минь.

Avatar

Зочин 2019-09-09 202.21.108.138

Оросын суурин төлөөлөгч гацаагаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж