Ньюс хөтөч: Монгол-Тажикстаны тоглолтын талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монгол-Тажикстаны тоглолтын талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Монгол-Тажикстаны тоглолтын талаар мэдээлнэ

Ньюс агентлаг 2019.09.09-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт

  • Монгол Улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК байгуулагдсаны 60 жилийн хүндэтгэлийн баярын үйл ажиллагаа болно. Утас: 88087817

11:00 цагт

  • Монголын хүний төлөө намаас “Хуульчдад асуулга хүргүүлэх тухай” сэдвээр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Монгол-Тажикстаны тоглолтын хэвлэлийн хурал болно. "Holliday Inn"-д болно.

11:40 цагт

  • Нэрт эрдэмтэн, доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит сангаас эрхлэн зохион байгуулдаг "Гоо зүйн дээд шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Бодь” цамхгийн 3 давхарын "Их Богд" хурлын өрөөнд болно. Утас: 8008-0727

12.00 цагт 

  • Монголд анх удаа Төв цэвэрлэх байгууламжаас өдөр тутам ялгарч буй түүхий лагийг усгүйжүүлэх байгууламж барьж, ашиглалтад оруулах ажиллагаа Төв цэвэрлэх байгууламжид болно.
  • Монголын чөлөөт залуучууд ДАШТ-д оролцох эрхээ авсан 18 настай охиныг гавьяат тамирчин дарамталсаар, оронд нь явахаар болсон залуу тамирчин М.Пүрэвтунгалаг мэдээлнэ.

12:30 цагт

  • “Өгөөмөр” хотхоны оршин суугчид хөндөгдсөн эрхийнхээ талаар “Монгол Ньюс”-д хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

14:00 цагт

  • Дэлхийн хэмжээний үл хөдлөх хөрөнгийн FIABCI/Mongolia байгууллагын нээлтийн арга хэмжээний талаар “Монгол ньюс” сонины байранд мэдээлэл хийнэ. Утас: 75556465

15:00 цагт

  • БСШУС-ын яам, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага “Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд хүүхэд, эцэг эх, багш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ёс зүйн боловсрол олгох” асуудлаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурна. Арга хэмжээ БСШУСЯ–ны 401 тоотод болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж