Хөрсөн дээр 0-5 хэм хүрч, цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Хөрсөн дээр 0-5 хэм хүрч, цочир хүйтэрнэ

Хөрсөн дээр 0-5 хэм хүрч, цочир хүйтэрнэ

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүхий нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч, цочир хүйтэрнэ.

2019 оны 09 дүгээр сарын 08-ны 20 цагаас 09 дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж