Долоо хоногийн өрнийн зурхай 2019.IX.9-2019.IX.15 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.IX.9-2019.IX.15

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.IX.9-2019.IX.15

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.IX.9-2019.IX.15

ХОНЬ

Та аар саар асуудлаар хөөцөлдсөөр маш гайхалтай том зүйлийг анзаарахгүй өнгөрч магадгүй байна. Түр амсхийж, эргэн тойрноо нэг сайтар ажиглаад үзээрэй. Доод албан тушаалтнууддаа итгэл найдвар, урам зориг өгөхөд анхаараарай. Спортоор хичээллэхдээ ачааллаа тохируулах хэрэгтэй. Эс бөгөөс гэмтэж бэртэж магадгүй. Хайр дурлалын харилцаа гал халуун бас идэвхтэй байх болно.

ҮХЭР

Шинэ төсөл хөтөлбөр, шинэ ажлын хариуцлагыг өөртөө хүлээн авахад бэлдээрэй. Өөртөө итгэж, хамт олны хүчийг нэгтгэснээр амжилтад хүрэхэд хялбар байх болно. Энэ үед та удирдлагыг гартаа авч, манлайлаа харуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс холын хүнд сэтгэл алдарч магадгүй. Шинэ хайр таны амьдралыг эрс өөрчилж болзошгүй.

ХАМТАТГАХ

Ашигтай санал хүлээж авна. Үйл явдлын өрнөл таныг гайхшируулна. Гэхдээ өрсөлдөгчдөөсөө өрсөх хэрэгтэй. Өөрийн хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж, хангалтгүй санагдвал зоригтойгоор ажлаа солих хэрэгтэй. Зоримгоор урагшаа алхаарай. Хайртынхаа хэлсэн үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Зөн совин хүчирхэгжиж, долоо хоногийн сүүлээр зүүд зөнтэй байх болно.

МЭЛХИЙ

Буруу зуршлаас салж, амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай. Энэ нь дорхноо үр өгөөжөө өгч, эрүүл мэндэд эергээр нөлөөлөх болно. Хэчнээн их ажилтай байсан ч төрөл садандаа цаг гаргах хэрэгтэй. Гэр бүлийн харилцааг хэвийн болгохын тулд албан ажлаа хойш тавих хэрэг ч гарч магадгүй. Хайртынхаа дэргэд байгаа хэр нь уйтгарлах болсон бол харилцаандаа шинэлэг уур амьсгал оруулахыг хичээгээрэй.

АРСЛАН

Өөр шигээ ажиллуулах гэж бусдыг хүчлэх хэрэггүй. Хүн бүрийн чадал, боломж өөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэлэлцээр амжилттай явагдаж, бүх зүйл төлөвлөсөн ёсоор хэрэгжих болно. Мөн томилолтоор явахад тааламжтай. Харин хатуу сахилга баттай байж, үг дуугүй захирагдахыг танаас шаардана. Биеийн байдал хэвийн. Гэхдээ нэвт салхинд цохиулахаас болгоомжлоорой.

ОХИН

Хэтийн төлөвлөгөөгөө дахин хянах хэрэгтэй. Амбицаа багасгаж, хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхгүй бол санасандаа хүрэхгүй байх магадлалтай. Фитнесээр хичээллэх, спортын зааланд байнга очих боломжгүй бол өдөрт 40 минут явган явж заншаарай. Эсвэл цахилгаан шатанд суухаа болих хэрэгтэй. Хайрт тань юу хүсээд байгааг ойлгоход амаргүй байна.

ЖИНЛҮҮР

Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Таны амьдрал нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Хэрвээ зүүдээ сайн манаж чадвал өөрийгөө ойлгоход туслах зарим нэг дохиог хүлээн авах болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах зэрэг ажлаа түр хойшлуулах хэрэгтэй. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлнө. Бусад хүмүүст таны гаргасан санаачилгыг ойлгох хугацаа өгөх хэрэгтэй.

ХИЛЭНЦЭТ

Одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа хүмүүс ажлаасаа гарч шинэ ажилд орох боломжтой. Зөн совин тань маш олон сонирхолтой зүйл рүү хөтлөх болно. Аливаад энгийн, бүтээлч байхыг хичээгээрэй. Хурц түргэн зангаас болгоомжлоорой. Хамт олны дунд төөрөгдөл үүсч хүн бүр чамайг буруутгах болно. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө хүлээх хэрэггүй. Том зүйл худалдан авахаа хойшлуулах хэрэгтэй.

НУМ

Та баяр баясгалантай байна. Энэ үед мэргэжлийн асуудлуудаа шийдэх гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Харин долоо хоногийн сүүлээр хүүхдүүдээс болж таны сэтгэлийг зовоосон асуудал гарч ирнэ. Хүүхдийнхээ сурлага хүмүүжилд бага гэлтгүй анхаарал тавих хэрэгтэй. Олон жижиг сажиг ажил, хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Удаан хугацаанд гаргасан таны хичээл зүтгэл санхүүгийн ашиг орлого авчирна.

МАТАР

Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг ажилтгүй болох магадлалтай. Чухал уулзалтаа долоо хоногийн сүүл хүртэл хойшлуулах хэрэгтэй. Шинээр бизнес эрхлэгчид ноогдол ашгаа зөв хуваарилах хэрэгтэй. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно.

ХУМХ

Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Capны нөлөөллөөр таны холбоо харилцаа нэлээн хүчтэй эрчимжих болно. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авьяасаа чадах чинээгээрээ хөгжүүлээрэй.

ЗАГАС

Шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй бол бүтэмжтэй байна. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой санаа зовоосон асуудал үүсч болзошгүй. Харилцаанд хүндрэл учирч, үл ойлголцол үүсэх магадлал өндөр байна. Мөнгөө үрэхээсээ өмнө зайлшгүй шаардлагатай эсэхийг нь сайтар нягтлаарай. Түүх, утга зохиолын ном уншиж, оюунаа тэтгэхийг зөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж