Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүхий нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэдгийг анхааруулж байна.

Мөн есдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж.

Тодруулбал, энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-13-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10,11-нд дулаахан байх боловч 12,13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж