Канадын теннисний түүхийн шинэ хуудсыг Б.Андрееску бичлээ | News.MN

Канадын теннисний түүхийн шинэ хуудсыг Б.Андрееску бичлээ

Канадын теннисний түүхийн шинэ хуудсыг Б.Андрееску бичлээ

Канадын теннисний түүхийн шинэ хуудсыг Б.Андрееску бичлээ

Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий 4 Их Дуулга тэмцээний энэ оны сүүлийн тэмцээн болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөж байна. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын алдарт теннисчин, Америкийн нээлттэй тэмцээний 6 удаагийн аварга, 37 настай С.Уилльямс болон 19 настай Канад охин Бьянка Андресску нар шалгарч үлдсэн.

Алдарт С.Уилльямс Америкийн нээлттэй тэмцээний шигшээд 10 дахь удаагаа шалгарсан бол Б.Андрееску карьертаа анх удаагаа Их Дуулга тэмцээний шигшээ шатанд шалгараад байв. Өнгөрсөн наймдугаар сард болсон Рожерс цомын тэмцээний шигшээд мөн хоёр теннисчин шалгарахад Канад охин түрүүлж байсан. Гэхдээ тухайн тоглолтонд Америк бүсгүй С.Уиллямс бэртлийн улмаас шигшээ тоглолтын эхний сетийг эхлүүлээд тоглолтыг зогсоосон. Харин энэ удаа Нью-Йоркт тоглоход 6-3, 7-5 харьцаатай залуу теннисчин Б.Андрееску хожиж карьертаа анхны Их Дуулга тэмцээний, Канадын мэргэжлийн талбайн спортын түүхэнд Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн анхны теннисчин болов. 19 настай залуу охин Б.Андреескугээс өмнө талбайн теннисний Их Дуулга тэмцээнд Канад хүн ганцаарчилсан төрөлд түрүүлж үзээгүй байжээ.

Б.БЯМБАБАЯР 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж