Литва бүдэрч, Чех боломжоо хадгалан үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

Литва бүдэрч, Чех боломжоо хадгалан үлдлээ

Литва бүдэрч, Чех боломжоо хадгалан үлдлээ

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий II шатны хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр болсон тоглолтуудаас Чехийн шигшээ баг 83-71 харьцаагаар Бразилыг хожиж шөвгийн наймд шалгарах боломжоо хадгалсан бол Литва залуус 75-78 харьцаатай Францын шигшээд хожигдож боломжоо алдлаа.

Тэмцээний эхний тойрогт Туркийн шигшээ багийг буулган авч багагүй сенсацийн эзэд болоод байсан Чехийн залуус II шатны хэсгийн эхний тоглолтоо Бразилтай хийсэн бөгөөд тоглолтын турш 56%-тай довтолсон. Анх удаагаа ДАШТ-д оролцож буй Чехийн багаас Т.Саторанский 20 оноо, 9 дамжуулалт, 7 самбар авч гялалзсан бол түүнд О.Балвин 15, Я.Бохачик 12 оноов, В.Хрубан 8 оноо, сэлгээнээс П.Ауда 14 оноогоор тус хүргэсэн байна. Бразилын шигшээ багийг хожсон Чехийн залуус ДАШТ-ий 3 дахь ялалтаа байгуулж байгаа нь энэ бөгөөд дараагийн тоглолтоо Грекийн эсрэг хийнэ. Хэрвээ энэ тоглолтоос ялалт авч чадвал шөвгийн 8-д шалгарах боломжтой.

Өнгөрсөн улирлын НБА-н үнэ цэнэтэй тоглогч Я.Антэтокунмпо тэргүүтэй Грекийн залуусыг АНУ-ын шигшээ баг 69-53 харьцаатай хожсон байна. Хамгаалалт зонхилсон тус тоглолтонд АНУ-аас К.Уокер 15 оноо, Грекийн багаас Я.Антэтокунмпо 15 оноо авсан нь хамгийн өндөр оноо болсон юм. Тэгвэл Литвийн шигшээ баг 75-78 харьцаагаар Францын шигшээ багт хожигдож шөвгийн 8-д шалгарах боломжоо бараг л алдаад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж