Автомашины түгжрэл иргэдийг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

Автомашины түгжрэл иргэдийг бухимдуулав

Автомашины түгжрэл иргэдийг бухимдуулав

“Ньюс” агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ долоо хоногийн дугаартаа Улаанбаатар хотын автомашины түгжрэлтэй холбоотой асуудлыг хөндлөө. Нийслэлд өнгөрсөн баасан гаригт (2019.09.06) оройдоо бороо орж, автомашины түгжрэлийг улам нэмэгдүүлсэн нь олны бухимдлыг төрүүллээ. Нийтийн тээвэр хүлээсэн зорчигчид автобусны буудалд бороонд “нүдүүлэн” 1.00-1.30 цаг зарцуулсан бол автомашин унасан иргэд нь төв зам дагуу бүтэн 1.00 цаг түгжрэлд ээрэгдэв.

Энэ асуудлаар жиргээчид дараах байр суурь илэрхийлжээ.

Г.Отгонбаяр @OtgooGo

20 мин газрыг 2 цаг!!!! Нисэхийн замын дэргэд хотын төв түгжрэлгүй юм. Өчигдөр цаг түгжирч Хүннү малл хүрэв. Тэндээс Буянт-Ухаа спортны ордны тойрог хүртэл 2 цаг мөлхөв. 20 мин явах газар ш дээ. Нислэгээсээ хоцосон, хоцрохгүй гэж яарсан хүмүүсийн бухимдал дээд цэгтээ.

маараа @maazmaaraa

Баруунаасаа зүүн тийшээ Хурдын Рапидаас эхлээд битүү. Урдаасаа Маршалаас битүү

Оргилын баруун талд Имарт нээгдсэн. Дүрмийн дагуу энэ хавийн зам таг битүү. Шинэ үйлчилгээний төв, хороолол барихад замын ачаалал хөдөлгөөний судалгаа хийнэ гэсэн асуудал МГЛ-д бол байдаггүй бх өө тээ.

ТӨР@turuumaral2008

Бага тойруу,их тойруу гэсэн хоёр цагираг гаргаад гол зам дээр 1 сарын 300.000 төгрөг,их тойрууд 1 сарын 200.000 төгрөгөөр тооцож татвар авах хэрэгтэй.Наалтаар баталгаажуулж журам баталсанаар түгжрэл,авто машины импорт багасаж ЭЗ-т эерэг үр дүн авчирна.Даруй хий!!?

Enkhbat Dangaasuren @enkhbat

Хотын түгжрэлийн бууруулах хамгийн эхний, үр дүнтэй алхмууд

1) Явган замыг төлөвлөн хөгжүүлэх

2) Хонгил гарц, сувгуудыг олноор байгуулах

3) Бүх хашааг буулгаж нарийн гудмуудыг нээх

@ganzorigv

Нийслэлийн зүүнээс баруун тийш төв шугамаар мерто-н ганц шугам тавих. Манайд дээгүүр явуулахадл болох. Төв хэсэгтэй доогуур оруулаадл 🙂 Сургуулийн кампусууд-г гаргах. Аймгууд улсын стандарттай их сургуулиудтай болмоор. Аймгуудыг дэд бүтэц, боловсрол 2 дээр илүү анхаарч хот болгох

Badrakh Naidalaa @Naidalaa

Буруу жолоотой машиныг хорих шийдэл бол муйхар, асуудлаа бүрэн хараагүй тэнэглэл шүү. Түгжрэл, осол, хотын завхрал буруу жолооноос биш буруу дарга- жолоодогчдоос болдог. Тэгээд ч уудам нутгаа эзэмшихэд МН хүнд хямд, сайн унаа зайлшгүй хэрэгтэй, одоогоор тэр бол япон тэрэг гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж