Гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгоос салгах боломж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгоос салгах боломж байна

Гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгоос салгах боломж байна

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас  Чингэлтэй дүүргийн VII хороонд “Сервес центр” байгуулж, УИХ –ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус хороонд “Шинэ хороо” төсөл хэрэгжүүлснээр гэр хорооллын айлууд хашаандаа тохьтой тухтай амьдрах боломж бүрджээ.

Хашааны газартаа тохьтой амьдрах боломж байгааг иргэдэд таниулах өдөрлөг өчигдөр (2019.09.07)Тусгаар тогтнолын талбайд болж, мөн ахмад настнууд “Шинэ хороо” төсөлд хамрагдсан айл өрхүүдэд очиж, танилцлаа.

“Шинэ хороо” төсөлд  эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн VII хорооны 54 айл хамрагдсанаар орон сууцанд амьдардаг иргэдээс дутахааргүй орчин нөхцөлд амьдарч эхлээд байгаа юм.  Тодруулбал, дээрх айлуудын байшинг дулаалж, дэд бүтцийн шугамд холбосноор ундны усаа худгаас зөөвөрлөх шаардлагагүй болж, гэртээ халуун усанд орох бололцоотой болсон төдийгүй 00 – ыг нь шийдэж чаджээ.

Ингэхдээ дулаанаа Орост үйлдвэрлэсэн цахилгаан халаагуураар хангаж байгаа бол Герман технологийн био 00 суурилуулснаар хөрсний бохирдлыг бууруулах боломжтой болсон аж. 00- ын шингэн нь саарал ус болж, хөрсөнд шингэдэг бол өтгөн нь лаг болдог, лагийг нь бактери задалдаг юм байна.

Уг төсөлд 54 айлыг хамруулахад улсын төсөвт суулгасан байсан нэг тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Эхний удаад 54 айл “Шинэ хороо” төсөлд хамрагдсан ч цаашдаа тус хорооны хэмжээнд 300 шахам айлыг дээрх дэд бүтцэд холбон, тохьтой орчинд амьдрах бололцоо бүрдсэн гэж “Шинэ хороо” төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дээрх арга хэмжээний үеэр хэлж байв. Тэрбээр мөн “Маш олон иргэн төсөлд хамрагдахыг хүсэж, санал тавьж байна. Өөр дүүргийн иргэд ч “Шинэ хороо” төсөлд яаж хамрагдах вэ гэж асуух болсон. Иргэд маань айл саахалтаараа цаашлаад гудамжаараа нэгдэж чадвал гэр хорооллын айлыг яндан, нүхэн жолонгоос нь салгах болом байгаа нь “Шинэ хороо” төсөл харуулж чадлаа” гэсэн юм.

“Шинэ хороо” төслийн хүрээнд мөн долдугаар хороонд бетонон зам тавьж байгаа аж. Асфальтан замтай харьцуулахад илүү урт настай.

Тус хороо нь өндөрлөг газар байрладаг бөгөөд уулын ус их хэмжээгээр орж ирдэг тул авто замд халгаатай байдаг аж.

 

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж