“Линлин” хар салхины улмаас 400 орчим нислэг саатжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

“Линлин” хар салхины улмаас 400 орчим нислэг саатжээ

“Линлин” хар салхины улмаас 400 орчим нислэг саатжээ

БНСУ-д өчигдөр /2019.09.07/ "Линлин" нэртэй хар салхи дэгдэж, аадар бороо, хүчтэй салхи, хөрсний гулгалт үүсгэсний улмаас гурван хүн амиа алдаж, 400 орчим нислэг саатсан байна. Мөн мод бут булгаран унаж, 160,000 орчим айл өрх тог цахилгаангүй болжээ. “Korea Electric Power Corp” төрийн өмчит цахилгаан түгээх корпорацийн мэдээлснээр өнөөдөр өглөө /2019.09.08/ гэхэд бараг бүх айлын тог цахилгааны асуудлыг шийдвэрлээд байгаа гэнэ.

Тус хар салхины нөлөөгөөр “Jeju International Ariport” 400 орчим нислэгээ цуцалж, хойшлуулаад байсан бол одоо бүх нислэг хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгджээ. "Линлин" хар салхи одоо Хойд Солонгосыг чиглэн урагшилж байгаа бөгөөд үдээс хойш гэхэд тус улсын Хванхэ мужид дэгдэх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын Цаг уурын газраас мэдээлсэн байна.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж