“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам өнөөдөр /2019.09.08/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уламжлал ёсоор тав дахь жилдээ болох уг наадам наймдугаар сарын эхээр болох байсан хэдий ч наадмын тов хойшлогдож өнөөдөр болж буй билээ.
Өмнө нь Хүй долоон худагт болж байсан бол энэ жил наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулж байна. Энэхүү Монголын шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхдог гэдгээрээ онцлогтой. Энэ жил жуулчдыг татахын тулд Жахар цам харайх, Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар нээсэн бөгөөд наадмын үеэр 256 бөхийн барилдаан болж түрүүлсэн бөхөд даншигийн цол олгох юм.
Үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.
Э.АРИУН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ