АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "The Boeing" компани "777Х" шинэ нисэх онгоцныхоо туршилтын хугацааг хойшлуулж байгаагаа зарлажээ. Учир нь тус загварын тээшний хэсгийн хаалганд доголдол гарсан байна. Тодруулбал, пүрэг гаригт /2019.09.05/ газрын туршилтын үеэр ачаа тээш хадгалах хэсгийн хаалганд бага хэмжээний дэлбэрэлт болсон гэнэ.
Харин анхны нислэгийн туршилтыг энэ зун явуулахаар төлөвлөж байсан ч хөдөлгүүрт асуудал гарсан учир 2020 оны эхэн үе хүртэл хойшлуулсан юм. Нийт 400-425 зорчигчийн суудалтай "777Х" нисэх онгоцыг одоогоор агаарын тээврийн найман компани хэдийнэ захиалсан байгаа аж.
Тус компанийн "737 МАХ" загварын нисэх онгоц өнгөрсөн хагас жилийн хугацаанд хоёр удаа ижил төстэй байдлаар осолдож 346 хүний амь эрсдээд байгаатай холбогдуулан дээрх загварын онгоцны нислэгийг дэлхий даяар тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Эх сурвалж:REUTERS