Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь Монголын Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог юм. Наагий анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон.
Жааз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр энэ долоо хоногт шинэ уран бүтээл болох “Хайртай юу” дуугаа үзэгчдээ толилуулжээ. Уг уран бүтээлийг реппер MRS M–тэй хамтран бүтээсэн бөгөөд дууны үгийг продюсер Б.Наранзун зохиосон юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ