“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15 нд тохиодог. Тэгвэл энэхүү өдрийг Ардчилсан нам “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн монгол" ховор нандин гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэн өнөөдөр /2019.09.08/ 17 цагт BLUEMON TOWER үзэсгэлэнгийн танхимд нээлттэй дэлгэгдэх бөгөөд сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Харин энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд 14.00 цагаас бүх нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ