Трамп Талибантай хийж буй энхийн хэлэлцээгээ зогсоолоо | News.MN

Трамп Талибантай хийж буй энхийн хэлэлцээгээ зогсоолоо

Трамп Талибантай хийж буй энхийн хэлэлцээгээ зогсоолоо

Трамп Талибантай хийж буй энхийн хэлэлцээгээ зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибантай 18 жилийн турш хийж буй Афганистаны дайныг дуусгах зорилготой энхийн яриа хэлэлцээг зогсоох болсноо мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр өглөө /2019.09.08/ Талибаны удирдагчидтай уулзах байснаа ч цуцалсан байна.

Ингэх болсон шалтгаан нь пүрэв гаригт /2019.09.05/ Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотноо халдлага үйлдсэний улмаас 10 хүн амь үрэгдсэнээс болсон аж. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь АНУ-ын цэргийн албан хаагч байсан юм. Энэ нь АНУ Афганистанаас цэргээ гаргасан нь тус улсад энх тайван тогтохгүйг баталлаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч үзжээ.

АНУ-ын талаас энхийн гэрээ байгуулахад үндсэндээ бэлэн болсныг Даваа гаригт /2019.09.02/ зарлаж байсан ба эцсийн зөвшөөрлийг Дональд Трамп өгөхөөр хүлээгдэж байжээ.

Гэрээний нөхцөл ёсоор 20 долоо хоногийн дотор АНУ 5,400 цэргээ Афганистанаас гаргах ёстой байсан юм. Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийн томоохон хэсгийг хянаж байгаа ба АНУ цэргээ тус улсад 2001 онд байрлуулж эхэлсэн.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөв орчуулга 2019-09-08 66.181.180.130

Ашгүй зөв сайхан орчуулжээ. Баярлалаа. Манай зарим орчуулагчид хэлэлэцээ, хэлэлцээр хоёрыг хамаагүй хэрэглээд өөр бусад сайтууд толгой эргүүлээд байх юм. Яриа хэлэлцээ хийж байснаа цуцалсан талаар зөв орчуулж энд гаргажээ.

Avatar

ХЭХЭ 2019-09-08 103.57.93.73

тэртэй тэргүй сөнөсөн улс ОДОО ОЛОН УЛС ХУВААГААД АВЧИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Аллах 2019-09-08 66.181.161.49

афганистаныг хэн ч эзэлж байгаагүй юм

Avatar

Зочин 2019-09-08 24.230.69.130

СССР Афганистаныг эзэлж аваад 2-дахь Монгол баолгох гээд бараагүй шившигтэйгээр ялагдсан.Харин АНУ Афганистаныг эзэлж авч өөрийн хараат дагуул улс,колонио болгох гээгүй….Хэрвээ АНУ Афганистанд цэргээ оруулаагүй байсан бол Орос Хятад 2 л үхтлээ айж сандрах байсан биш үү?

Avatar

Зочин 2019-09-08 146.115.163.21

Tegeed yah gej tsergee oruulsiin bol. Minii sonssonoor afghan har tamhinii urgats 400 dahin nemegdsen gedeeg. Nemj helehed afghanuud uursduu orosuud n haa iluu yum bn gej bnlee shuu. Youtubeer duuren baigaa. Argaguisht. Mongold bgaa erdenet, oyu tolgoig l harahgui yu

Avatar

Зочин 2019-09-08 180.149.112.27

Оюутолгойд амеркууд бдаг бил үү

Avatar

ХЭХЭ 2019-09-08 103.57.93.73

Монголчууд хүйс тэмтэрч байлаа гэж

Avatar

Зочин 2019-09-08 96.2.71.72

Тэр цаг өнгөрсөөн хөө…

Avatar

сүбэдэй 2019-09-08 59.153.115.138

1220 онд Чингис хаан 17 сарын дотор эзлэн авч ширүүн эсэргүүцсэн учир ёстой нэг цусыг нь хольсон одоо. 17 р зууны хүртэл Цагаадай Төмөрийг улсын бүрэлдэхүүнд байсан. Тэднийг монголчууд л эзэлж чадна. НАТО гийн цэрэгт байсан монгол сургагчидаас афганууд их жийрхдэг байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж