АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибантай 18 жилийн турш хийж буй Афганистаны дайныг дуусгах зорилготой энхийн яриа хэлэлцээг зогсоох болсноо мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр өглөө /2019.09.08/ Талибаны удирдагчидтай уулзах байснаа ч цуцалсан байна.
Ингэх болсон шалтгаан нь пүрэв гаригт /2019.09.05/ Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотноо халдлага үйлдсэний улмаас 10 хүн амь үрэгдсэнээс болсон аж. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь АНУ-ын цэргийн албан хаагч байсан юм. Энэ нь АНУ Афганистанаас цэргээ гаргасан нь тус улсад энх тайван тогтохгүйг баталлаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч үзжээ.
АНУ-ын талаас энхийн гэрээ байгуулахад үндсэндээ бэлэн болсныг Даваа гаригт /2019.09.02/ зарлаж байсан ба эцсийн зөвшөөрлийг Дональд Трамп өгөхөөр хүлээгдэж байжээ.
Гэрээний нөхцөл ёсоор 20 долоо хоногийн дотор АНУ 5,400 цэргээ Афганистанаас гаргах ёстой байсан юм. Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийн томоохон хэсгийг хянаж байгаа ба АНУ цэргээ тус улсад 2001 онд байрлуулж эхэлсэн.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ