"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алджээ. Тодруулбал, дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Осолд орох үедээ гурвуулаа  явсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ.

А.Мөнгөншагай нь “Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, поп хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг байсан билээ.

Ум сайн амгалан болох болтугай.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
269
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж