Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ | News.MN

Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ

Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ

Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ.

Сануулахад, энэ оны зургадугаар сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Эрэлч нохойн алба хамтран шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Энэ үеэр 40 иргэнийг хар тамхи илрүүлэгч тестээр шалгахад зургаан хүнээс хар тамхи илэрсэн байдаг.

Дашрамд дурдахад 2019 оны эхний хагас жилийн байдлаар, худалдаалах зорилгогүй хадгалсан 65, худалдаалах зорилгоор олж авсан 24 хэрэг илрүүлжээ. Үүнээс зохион байгуулалттай гэмт бүлэглэл нэг, хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16 /шуудан илгээмжээр 11/, тарьж ургуулсан нэг, орон байраар хангасан нэг хэргийг илрүүлсэн байна. Харин орон нутагт энэ сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгдсэн тоо мэдээ бий.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-08 192.82.65.120

batuulees bolson

Avatar

зочин 2019-09-08 124.158.109.62

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар маш сайн ажиллаж байна. Ирээдүй болсон залуучуудыг хар тамхины тахлаас урьдчилан сэргийлэх, зогсоох, тархахаас сэргийлж байгаа. Авах хуулийн арга хэмжээг хатуу авах нь зүйтэй.

Avatar

зочин 2019-09-08 202.126.89.22

Тэр батүүлд хариуцлага тооцох ёстой. төрийн байгууллага хар мафитай адил байж борлохгүй

Avatar

ИРГЭН 2019-09-08 202.126.89.22

БАТҮҮЛ БУУРЛЫН ЛАЙ. шөний 00 цагт тардаг байсан баарыг шөнөжин ажиллуулах шийдвэрийг өгөр толгой гаргаснаас хойш эдгээр нь хяналтаас гарсан

Avatar

ХАР ТАМХИ, ХАР ТАХАЛ БОЛЖЭЭ 2019-09-08 202.179.24.58

ЗӨӨ ЗӨ. 87 ХҮН БААРАНД ОРЖ 24 НЬ ХАР ТАМХИ ТАТАЖ ХЭРГЭЛЭЖ ТАРЬЖ СУУСЫМ БИЗ ДЭЭ. ҮНДСЭНДЭЭ БААРАНД ОРЖ БАЙГАА ЗАЛУУСЫН 3/1 НЬ ХАР ТАМХИ ХЭРГЭЛЭХ ГЭЖ ОРДОГ БОЛЖЭЭ ДЭЭ….

Avatar

Зочин 2019-09-08 64.119.20.9

Ээ хөх тэнгэр минь тандаа мөргөмү.
Одоо цөөхөн улс үндэстэн гээ энэ хар тахлаас яаж аврах вэ! Та минь жинхэнэ биднийг аврагч тэр хүнээ илгээгээч.Эх нутгаа худалдагч нарыг гэсгээж хайрла.Хөх тэнгэр тандаа мөргөмү.

Avatar

Зочин 2019-09-08 66.181.161.66

БАЯНГОЛ ДҮҮРЭГИЙГ КАВКАЗИЙН МАФИЙНХАН ХЯНАЛТАНДАА АВЧ БНА.

Avatar

K 2019-09-08 202.9.43.114

Maf gj yj mdj bgn horoolold bol turk kavkaz medegdehgui baahan humuus minii mdhiin 2 sar boljin

Avatar

Зочин 2019-09-08 64.119.18.133

Хар тамхи допинг гэх мэт зүйлүүд нь хэсэг хугацааны дараа жинхэнэ ЗОМБИ болгодог гэж дуулддаг удахгүй монголын хотын гудамжаар зомбинууд явж байхыг хүлээн зөвшөөрөөд байдаг зүйл гэхээр болж дээ

Avatar

Зочин 2019-09-08 146.115.163.21

Yuruusuu nuuts bish bolchihson yumiig sur badruulaal ilruullee gehiin. Ugaasaa bugd l hereglej bgaazdee. Shuluuhan tsaazalchihmaar yum.

Avatar

зочин 2019-09-08 66.181.161.98

Бөхчүүдэд допинг , залуучуудад хар тамхи хоёрыг нь зөвшөөрчихмөөр юм дөө …хэрүүл багасна ..

Avatar

Zochin 2019-09-08 180.50.150.190

Yamarhuu turliin yu gedeg har tamhi vee? Weed drug hoyrt ylgaa baigaa yu mongolchuudad

Avatar

Зочин 2019-09-08 66.181.184.72

Weed for har tamhi bish

Avatar

Зочин 2019-09-08 107.242.121.9

Har tamhi mon:

DescriptionCannabis, also known as marijuana among other names, is a psychoactive drug from the Cannabis plant used for medical or recreational purposes.

Avatar

Зочин 2019-09-08 107.242.121.9

DescriptionCannabis, also known as marijuana among other names, is a psychoactive drug from the Cannabis plant used for medical or recreational purposes.

Avatar

Зочин 2019-09-08 64.119.18.133

Хар тамхийг яагаад эх орондоо оруулж хүүхэд залуусаа цаашлаад эх орноо алаад хорлоод байгаа юм бэ хар тамхи оруулж худалдаж байгаа хүмүүсийг хүн амины онц хүнд хэрэгт тооцож цээрлүүлэх заалттай болсон нь дээр нөгөө л бохир улс төрчид халдашгүй эрхээрээ оруулж ирж байхыг үгүйсгэхгүй

Avatar

иргэн 2019-09-08 139.5.216.128

Шөнө хэн цэнгээний газар байна? ажилгүй ямар нэг буруу аргаар мөнгө олдог залуучууд л байгаа биздээ. Хүмүүсээ ажилтай болгоод тэтгэлэг өгөхөө болиод, шөнийн цэнгээний газруудаа хаах хэрэгтэй. Монголчуудын амралт зугаа цэнгэл ихдээд байгаа шүүдээ.

Avatar

Зочин 2019-09-08 64.119.21.109

amniihaa zorgoor burahaa bolino uu.

Avatar

Зочин 2019-09-08 202.126.88.157

Жуулчины гудамж, шөнийн гудамж байгуулна гэдгээ болих хэрэгтэй: хүний наймаа, хар тамхи, хулгай дээрэм гээд дандаа болохгүй зүйл болж хувирдаг

Avatar

Зочин 2019-09-08 202.21.107.126

Маш зөв шалгалт байна. Болж байна шүү. Монголын залуусыг хамгаалах ариун үйлст амжилт хүсье.

Avatar

zochin 2019-09-08 202.179.25.158

Nymdorjid masch ich erch medel baidag, tuugeereech ich danalzdag, daanch uls orniichoo chogjliin toloo yaavch bisch , bas ajilaa er mededggui urchiisen char schavriin chaalt , odoo dald orj uz.

Avatar

Зочин 2019-09-08 203.91.115.45

МАН АН хоёр нам 30 жилд залуусыг ийм болтол улсаа хөгжүүлсэн байна шүү

Avatar

Зочин 2019-09-08 203.91.115.45

МАН АН хоёр нам 30 жилд залуусыг ийм л болгож хөгжүүллээ дээ

Avatar

Зочин 2019-09-08 202.9.43.84

Намын байранда авайчаад судсаар нь шахаад байн уу бүх муу зүйлийг бусадруу чихэдгээ болих хэрэгтэй хортой хөнөөлтэйг нь мэдсээр байж мансуурж байгаа өөрсдийн буруу

Avatar

Зочин 2019-09-08 182.160.39.32

МАХН ба МАН, АН хоёр төрийн шийдвэр гаргах эрх мэдлээ санаатайгаар саатуулан хойш тавьж хар тамхиний асуудлыг өдий хэмжээнд хүртэл нь хөгжүүлэн газар авахуулсан . Уг нь эрт бага дээр нь хатуу чанга арга хэмжээ авсан бол ийм явдал үүсэхгүйл байх байсан даа

Avatar

иргзн 2019-09-08 202.179.24.175

аргагүй шүү дээ, Хууль зүйн Сайд Нямдорж түүнтэй холбоотой Дипломатуудын Хар тамхины Асуудал гараад баййхад доодохи нь яалтай ч билээ дээ

Avatar

зочин 2019-09-08 64.119.22.104

Филиппины Дутертег Монголд авчирч энэ хар тамхины наймаа, хэрэглээг зогсоовол яасийн.
Бүр хяналтаас гарсан юм биш үү?

Avatar

Зочин 2019-09-08 103.212.118.194

Zaaaaz

Avatar

Хэнзээ 2019-09-08 122.201.22.177

Шөнийн цэнгээнээ багасгаж хаагаачээ. Шөнө 03-04 цаг хүртэл түгжирч байна. Шөнөжин наргисан хүнээс бүтээмж гарах уу. Дээр нь хар тамхины үүр уурхай боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж