Турк улс анхны далавчит пуужингаа амжилттай туршжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.08-нд нийтлэгдсэн

Турк улс анхны далавчит пуужингаа амжилттай туршжээ

Турк улс анхны далавчит пуужингаа амжилттай туршжээ

Туркийн Шинжлэх ухаан, технологи, батлан хамгаалахын судалгааны хүрээлэн болон Технологийн судалгааны зөвлөл хамтран “SOM-B2” далавчит пуужинг бүтээснээ амжилттай туршсэн тухай тус улсын Үйлдвэр, технологийн яам мэдэгджээ.

Энэхүү пуужин нь бетон хучилттай хорогдох байрыг устгах чадвартай бөгөөд тус улсын хувьд анх удаа далавчит пуужин туршиж буй явдал юм.

Туркийн үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк өөрийн твиттер хуудаснаа шинэхэн пуужин нь бетон хучилттай хорогдох байрыг амжилттай устгаж буй дүрс бичлэгийг нийтэлжээ.

Тийрэлтэт хөдөлгүүртэй газар-агаар ангиллын “SOM-B2” далавчит пуужингийн алсын тусгал нь 250 орчим километр бөгөөд зузаатгасан бетон ханыг нэвтлэх зориулалттай хоёр үйлдэлт цэнэгт хошуутай юм.

Эх сурвалж: AL JAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж