ЧУУЛГАН: Ард түмний санал хураалт явуулахаар боллоо | News.MN

ЧУУЛГАН: Ард түмний санал хураалт явуулахаар боллоо

LiveЧУУЛГАН: Ард түмний санал хураалт явуулахаар боллоо

ЧУУЛГАН: Ард түмний санал хураалт явуулахаар боллоо
15 : 19
2019-9-7

Ард түмнээс шинэчлэлийг дэмжих эсэхийг л асууна

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуулийн төслөөр ард түмнээс санал асуулга авах асуудлаар гишүүд үг хэлж байна.

О.Баасанхүү: Ард түмнээс санал асуулга авлаа гэхэд дэмжихгүй бол төсөл чинь тэр чигтээ унана шүү дээ.  Ойлгомжгүй асуудал олон байна. Ард түмнээс батлах уу, үгүй юу гэж асуух биш өөр дотор байгаа асуудлаар асуух ёстой байсан. 

С.Мөнхбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайн, сайн зүйл орж ирж байгаа. Ард нийтээс дэмжих үү, үгүй юу гэдгийг асууна. Дэмжихгүй гэвэл хуучнаараа явна гэсэн үг. Монголчууд бол бэлгэ дэмбэрэлтэй ард түмэн. Тиймээс зуны эхэн сарын шинийн 3-наас дагаж мөрдөнө. Хамгийн гол нь ард түмнээсээ санал асуулга авах юм. Монголчууд бол өлзий дэмбэрэл бэлгэддэг ард түмэн. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа тавьж байж ард түмнээсээ асуух ёстой. Тиймээс хугацааг нь тавьж өгсөн. Сонгууль явдаг хугацаандаа явна. УИХ-ын гишүүд 76 байх нь хэвээрээ үлдсэн. Дөрвөн жил нь хэвээрээ үлдсэн. 

О.Баасанхүү: Ард түмнээсээ яг юу асуух гээд байгаа юм бэ. Тодорхой юмаа асуугаач ээ.  Үндсэн хуулийн төслийг уншаад ойлгох уу. Та нарт 65 суудал өгч байгаа чинь Үндсэн хуулийг өөрчлөх мандат өгч байна гэсэн үг шүү дээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжигдлээ. 

14 : 31
2019-9-7

Ерөнхий сайдаа 30 хоногт томилохгүй бол УИХ тарна

УИХ-ын өнөөдрийн/2019.09.07/нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцэж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа тул 57 гишүүнээс дээш ирцтэйгээр чуулган хуралдаж байгаа юм. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 


 Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв. 

Д.Тэрбишдагва: Засгийн газрыг сайд нарыг огцруулбал  зөрүүлээд тавина гэдэг уг нь сайн байсан юм. Гучин хоногийн хугацаа гэдэг Сайдын үүрэг гүйцэтгэгчид замбараагүй үйлдэл хийх боломж бүрддэг. Төрийн албан хаагчдын сахилгыг сайжруулах заалт Үндсэн хууль оруулж өгөх гэсэн боловч унасан. Тэртээ тэргүй огцорч байгаа хүмүүсийг сар байлгаад байх ямар шаардлага байна. 

Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг сар хийсэн. Зарим заалтууд унасан, зарим нь дэмжигдсэн. Уг нь хуучин Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг томилно гэж оруулсан ч унасан.  30 хоногийн дотор сайдуудыг томилох хугацааг яагаад тавьсан бэ гэвэл олон улс төрийн хүчнүүд ойрхон суудал авсан тохиолдлыг бас тооцсон. Сайдын үүрэг гүйцэтгэгчийг удаан хугацаагаар байлгах буруу. Гэхдээ бас хугацааг нь давчуу тавих нь буруу. Аль аль талыг нь бодож байгаад хугацаа тавьж оруулж ирэх нь зөв. 

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын үүрэг гүйцэтгэгчид 30 хоног юу хийх юм бэ. Янз бүрийн хор найруулагддаг нь худлаа биш шүү дээ. Энэ хугацаанд төрийн алба тэр чигээрээ зогсдог.  Гуч хоног уртдана. 21 хоног байж яагаад болохгүй вэ?

С.Бямбацогт: Хэлэлцэх эхлэх нь 3 хоногийн дараа гэсэн. 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ өөрөө тарна шүү гэдэг заалт оруулж ирж байгаа нь улстөрчдийг бас хариуцлагажуулж байгаа юм.

Д.Лүндээжанцан: Гуч хоног бол хамгийн боломжит хугацаа. 14, 21 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол парламент өөрөө тарах эрсдэлтэй. Тиймээс 30 хоногийн хугацааг тооцож оруулсан нь эрсдлээ бодсон. Олон намаас бүрдсэн УИХ-ын үед Ерөнхий сайдаа томилж чадахгүй УИХ тарвал төрийн тогтвортой байдал алдагдана. Харин Ерөнхий сайдаа огцруулчихаад томилж чадахгүй 30 хоног болбол парламент өөрөө тарах юм.

Дээрх саналаар гишүүдээс эхний саналт хураахад 58 гишүүнээс 3 эсэргүүцэж уг санал уналаа. 

Д.Тэрбишдавга: Нэг хоёр хүний саналаас болж 50 гаруй хүний санал дэмжигдэхгүй байгаад байна л даа. Гэхдээ Сайдын үүрэг гүйцэтгэгчид хууль бус зйүл гаргадаг учраас хугацаагаа эргэж хараач ээ гэж байна. Над руу дайраад байх юм байхгүй шүү. Би бүлгийнхээ саналыг дэмжиж л байгаа.

Ц.Нямдорж: Засгийн газар байгуулах асуудал төвөгтэй асуудал шүү дээ. Олон намын тогтолцоотой үед хэцүү шүү дээ. Цаашдаа гурван нам парламент гарлаа гэхэд Ерөнхий сайдаа томилох гэж нэлээд юм болно шүү. Тэгэхээр 30 хоног дээрээ тогтох нь зөв.   Би бол хамгийн зөв хугацаа гэж бодож байна. Д.Тэрбишдавга гишүүн саналаа буцааж авлаа гэж ойлголоо. Ж.Бат-Эрдэнэ гишүүн саналаа буцааж болохгүй юм уу.

Ж.Бат-Эрдэнэ: Саналаа татаж болно. 

Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн саналаар хоёр дахь санал хураалт явуулж 57 гишүүн дэмжив.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NOCA 2019-09-07 76.164.228.131

НоүКА хөдөлгөөн өрнөж байна. Дэлхийн Монголчуудаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэцгээе. 60 тэрбум, ЖДҮ хулгайчдаар хуулиа хөндүүлмээргүй байна. Давалгаа

Avatar

Зочин 2019-09-07 150.129.142.170

Ард түмнээс асуух гэж байгаа бол 2 & асуу1 Ерөнхийлөгчийн засаглал уу, 2 Парламентай байх уу гэж, лараа нь ҮХ аа шийд яг нарийндаа өнөөдөрын алдаа оноо энэ Хуулиас болоогүй, ганцхан МАН аас болсон, өөр ямарч шалтгаан байхгүй та нар 28 жилээс 20 жил бүрэн засаглаж, 2 жил хамтарч, яг нарийндаа 6 жил АН засаглөх боломж өгсөн.

Avatar

Зочин 2019-09-07 150.129.142.170

Лүндээг овоо өмьтан юм гэж бодсон ямар арчаагүй бөөрөнхий нөхөр вэ, ер нь тэгээд энэ УИХ бол хачин дуракуудаас бүрдсэн ийм ёс зүйгүй бохир хүмүүсээр энэ хуулийг оролдуулж хэрэггүй цаашид Хоншоохтой дарангуйлагчтай болмоор байна.

Avatar

иргэн 2019-09-07 64.119.26.36

Асуух гэж байгаа бол тодорхой зүйл асуу. 1-рт.УИХ 108 гишүүтэй байх уу? 2-рт. Намын жагсаалтаар УИХ-д гишүүнээр оруулах уу? 3-рт Ерөнхий Сайд Засгийн газрын гишүүдээ томилдог байх уу? 4-рт УИХ-ын гишүүн /давхар ДЭЭЛтэй/ давхарлан ЗГ-ын гишүүн Сайд байх уу? гэж тодорхой асуулга тавьж ард түмнээсээ тохирсон хариултаа ав.Түүнээс үНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛӨХ НЬ зөв үү гэж бүрхэг балай юм асуугаад хариулт нь , тийм гэхээр нь далимдуулан өөрсдийнхөө луйварын санааг битгий оруулах гээд бай.

Avatar

мгл 2019-09-07 122.201.24.128

тэднии оорсдодоо зориулсан бузар заалтуудыг харалгуйгээр санал огно гэж юу байсын,зардалаа оорсдоо гаргавал саналаа огч болно

Avatar

Зочин 2019-09-07 64.119.22.160

Ард нийт нь үндсэн хуулиа нэн түргэн уншицгааж эхлэгтүн!

Avatar

эрхээ 2019-09-07 122.201.22.177

Арайл тэнэгтэх юмаа. Ард түмнээс асууна гэж юугаа ярина вэ. Үндсэн хуулийг өөрчилөхгүй өнгөрсөн 26 жилийн завхралыг үргэлжлүүлье гэсэн санаа байна. Вуг ч өөрчилөхгүй идэж ууж авилгадаж хулгайлж луйвардаж байя л гэсн санаа байна.

Avatar

Зочин 2019-09-07 64.119.25.15

ирэх 8 жил ерөнхийлөгчийн засаглалтай байж үзэх хэрэгтэй ер нь цэдэнбал ч соц ерөнхийлөгч байсан шүү дээ одоо энэ олон том толгой эрх мэдэл хуваагдаад уралдаж авах идэх нь тоймоо алдлаа улс өрөндөө баригдаж газраа ухуулаад дуусах нь болих хэрэгтэй зоригтой өөрчлөлт хэрэгтэй

Avatar

С. Мунхуубат 2019-09-07 73.92.12.67

елзийдэмбэрэл чулчааваа бэлэг дэмбэрэл чалчааваа улсийн ихий хуралбаа чаралбааваа жудуу жодуу арилбааваа …… гэж……

Avatar

Hehe 2019-09-07 108.170.182.183

Уул нь биднийг төлөөлөөд шийдвэр гаргаад, хууль тогтоогоод явчих гэж сонгоогүй бил үү?

Эмчид очоод үзүүлсэн чинь эмч за чи өөрөө мэдээдконошоо тогтоочих; тэгээд зөв буруугаа чи өөрөө мэдээд өөртөө эм бичээд, шаардлагатай бол өөртөө мэс засал хийчих гэж байгаатай л адил юм даа.

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.5

Үндсэн хуулинд оруулахаар та нарын зэхээд байгаа өөрчлөлтүүд чинь зөрчилтэй, маргаантай, нэгмөр болоогүй байхад бөөндөж базаад "Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу?" гэсэн асуулт тавихаар чинь ард түмэн юу гэж хариулах болж байнаа??? Ард нийтийн санал асуулга гэдэг нэрээр халхавчлан лаахайдах гэж байна уу??? Энэ бол төрийн эрхийг луйвардах хамгийн аюултай бөгөөд зальтай арга шүү!!! Ханцуйдаа хутга нуучихаад "Энэ юу вэ, таа!" гэсэнтэй адил шүү!!

Avatar

дорж 2019-09-07 64.119.16.46

Ард түмнээс тогтолцоогоо асуух хэрэгтэй, Ерөнхийлөгчийн Засаглалтай болж Монгол өөдлөнө.Энэ үндсэн хуулийг ард түмэн дэмжихгүй унана Зардлаа МАН өөрөө хариуцаж санал асуулга явуул

Avatar

Зочин 2019-09-07 150.129.142.23

Ганц дарангуйлагчийн гарт орохгүй шүү!

Avatar

ХЭХЭ 2019-09-07 103.57.93.73

ТАМРУУГАА ТОНИЛЦГОО

Avatar

Зочин 2019-09-07 66.181.191.225

ХЭДЭН САР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЖҮЖИГ ТОГЛОСОНЫ ҮНДСЭН ДЭЭР ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭНД ЗАСВАРХИЙХГҮЙ АВЧ ҮЛДЭЖ ШАНД НЬ ЭНЭ 76 ХАХУУЛ САЙН АВАХ ШИГ БОЛЛОО.

Avatar

Зочин 2019-09-07 66.181.191.225

АРД ТҮМЭН ЯГ ЖАРАН ТЭРБУМ ЖДҮ ЧДИЙН БОЛОВСРУУЛСАН ОЮУТОЛГОЙН ЗАХИАЛГАТАЙ ХАЛХАВЧИЙН ҮНДСЭН ХУУЛИЙГ ДЭМЖИЖ ХАРАГДААЧ. УГААСАА БОЛИХ САНААТАЙ БОЛЦГООСОН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭР НЬ Ч ДЭЭР ДЭЭ.

Avatar

мгл 2019-09-07 122.201.24.128

энэ уих-н луйварчидиин хусэлииг ард тумэн хулээн зовшоорохгуй нь мэдээж,зардалыг нь тэд оорсдоо даавал болж байна

Avatar

Зочин 2019-09-07 202.179.25.17

АРД ТҮМНИЙ 90 ХУВЬ НЬ ХҮН *л, ЦААЗАЛ ГЭДЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХАРАНХУЙ ОРКУУД БАЙХАД ҮНЭХЭЭР БУРУУ ШИЙДЭР ГАРГАЖЭЭ.

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.116

Malnuudaas yu asuudag yum be. Shuud batla

Avatar

Зочин 2019-09-07 150.69.34.101

Ард түмнийг мал гэх юм. Чи ард түмний нэг хэсэг мөн үү? мөн бол мал л юм байна шд. Мал биш юм бол арай соёлтой байдлаар илэрхийлчихээч дээ

Avatar

Zochin 2019-09-07 59.153.87.250

uuruu u ch medehgui baij , ard tumniig malaar ni duuddag muu b**s doloogch

Avatar

hatuu ch unen 2019-09-07 202.131.253.66

uul ni 76 maliig ard tumen hariulah yostoi, daamch uursduu mal shig amid yavah yum

Avatar

Зочин 2019-09-07 66.181.160.66

Ард түмэн энэ 76-ааг асуудлаа шийдээд өгөөчээ гэж сонгосон. Энэ хэд нь бид барахгүйнээ ард түмнээсээ асууя гээд байгаа нь энэ УИХ-ын хугацаа дуусчээ гэж дүгнэхээр байна даа.

Avatar

Зочин 2019-09-07 202.9.44.133

ҮР ДҮНГ БҮХ АРД ТҮМНИЙ ХУВЬТАЙ ХАРЬЦУУЛАХ УУ ЗӨВХӨН САНАЛ ӨГСӨН ХУВЬТАЙ ХАРЬЦУУЛАХ УУ УГ НЬ ЭНЭ БОЛ ҮГДСЭН ХУУЛЬ БОЛОХООР БҮХ АРД ТҮМНИЙ ХУВЬТАЙ ХАРЬЦУУЛАХ ЁСТОЙ ДОО

Avatar

Зочин 2019-09-07 202.9.44.133

Саналаа сонгуулийн хар машинаар авна биз саналын үр дүн шууд гарна гэж ойлгож байна.

Avatar

Зочин 2019-09-07 112.72.12.9

ЗҮЙЛ ЗААЛТ БҮРЭЭР САНАЛ АВАХ ЁСТОЙ ДЭМЖИНЭ ДЭМЖИХГҮЙ ГЭЖ ХУДАЛ САНАЛ АВЧ ЯМАР ХЭРЭГ БАЙНА ХИЙ МӨНГӨНИЙ ГАРЗ БОЛНО. ДЭМЖИХГҮЙ ГЭЖ ГАРВАЛ ИХ ТАРАХ ЁСТОЙ ГЭЭД Л ҮЗЧИХНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-09-07 203.91.118.180

Бүх асуудлаар асуух ёстой. Иргэд биднээс…

Avatar

Зочин 2019-09-07 103.14.38.134

Ждүчдэд итгэхгүй.

Avatar

Зочин 2019-09-07 103.14.38.134

Дэмжихгүй

Avatar

м 2019-09-07 124.158.107.35

ждү концесс газрын наймаа чидад итгэхгүй л болуу

Avatar

zochin 2019-09-07 43.242.243.56

Ёстой нэг бантан болгож байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж