Хойд Солонгос дахь НҮБ-ын ажилчдыг цомхотгохыг хүсэв | News.MN

Хойд Солонгос дахь НҮБ-ын ажилчдыг цомхотгохыг хүсэв

Хойд Солонгос дахь НҮБ-ын ажилчдыг цомхотгохыг хүсэв

Хойд Солонгос дахь НҮБ-ын ажилчдыг цомхотгохыг хүсэв

Пеньянд байрлаж буй НҮБ-ын ажилчдын тоог энэ оны сүүл гэхэд тодорхой тоогоор цомхотгохыг хүсч буйг Хойд Солонгосын төлөөлөгч мэдэгджээ. Хойд Солонгос дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ирүүлсэн захидалд олон улсын ажилчдыг аль нэг улс орон, байгууллагаас ирүүлсэн тусламжийг улстөржүүлж, Пеньяны эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан байна. Гэтэл НҮБ-аас Хойд Солонгос дахь үйл ажиллагаа нь ард иргэдэд нь амин чухал гэж үздэг.

Хойд Солонгос дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын зургаан ажилтны тоог 1-2, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зургаан ажилтны тоог дөрөв, НҮБ-ын Хүүхдийн сангийн 13 ажилтны тоог 11-12 болгож цөөлөхийг шаардсан бол НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийг 2019-2021 оны стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан хүнсний тусламжийн хэмжээг харгалзан үзэж олон улсын ажилчдаа цомхотгохыг хүссэн байна.

Үүний зэрэгцээ НҮБ-ын төлөөлөгч Стефан Дужаррикийн мэдээлснээр Хойд Солонгос дахь олон улсын ажилчдын тоог цомхотгох асуудлыг БНАСАУ-ын албаныхантай хэлэлцэж байгаа аж. Түүний онцолсноор өнгөрсөн онд НҮБ болон олон улсын байгууллагуудын хүнс тэжээл, эрүүл мэндийн төслийн хүрээнд хүмүүнлэгийн тусламж Хойд Солонгосын хоёр сая хүнд  хүрсэн байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн сайд нарын түвшний хурал энэ есдүгээр сарын 24-нд болох товтой. Тус хуралд Хойд Солонгосоос төлөөлөгчдийн даргаар НҮБ-д суух элч төлөөлөгч нь ирдэг бол энэ жил илүү доод албан тушаалтан ирэх магадлалтай байгаа аж.

Эх сурвалж: Associated Press

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж