Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаст “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэжээ.
“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж буй нь энэ юм. Одоогоор Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ, Булган аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн албан тушаалтнуудад ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг байршуулаад байна. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авч танилцана уу. https://iaac.mn/category/397
Э.БУРАМ
Холбоотой мэдээ