Оросууд жагсаалаа дуусгаж, сонгуульдаа оролцоно | News.MN

Оросууд жагсаалаа дуусгаж, сонгуульдаа оролцоно

Оросууд жагсаалаа дуусгаж, сонгуульдаа оролцоно

Оросууд жагсаалаа дуусгаж, сонгуульдаа оролцоно

ОХУ-ын 16 мужийн захирагч болон 13 бүс нутгийн хууль тогтоох ассамблейн сонгууль Ням гаригт эхлэх гэж байна. Орон нутгийн энэ сонгууль нь 2021 онд болох ОХУ-ын төрийн Дума буюу парламентын өмнөх сунгаа гэдгээрээ ач холбогдол өндөртэй юм. Ирэх 2021 оны парламентын сонгууль нь өдгөө гурав дахь удаагаа ОХУ-ын төрийн эрхийг барьж буй Владимир Путины улс төрийн карьерыг тодорхойлоход нөлөөлөх аж.

Энэхүү сонгуулийн өмнө зарим бие даан нэр дэвшигчдийг сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсанаас үүдэн Москва хотноо иргэдийн жагсаал болж, сүүлийн 10 шахам жилд болоогүй том хэмжээний цагдаагийн хүчнийг ашигласан юм. Өнгөрсөн хэдэн долоо хоногт Москва хотноо арван мянга орчим хүн жагсаж, шударга сонгууль явуулахыг шаардаж байв.

Энэ удаагийн сонгуульд 2014 онд Украинаас салж ОХУ-ын харьяалалд шилжиж ирсэн Крым хойгийн оршин суугчид саналаа өгч оролцох юм.

Эх сурвалж: Agence France-Presse

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж