МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна | News.MN

МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна

МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна

МАН: Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэмжээний зардал гарна

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцээд дууссан. .  Тиймээс  олонхын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар өнөөдөр /2019.09.07/ мэдээллээ.


Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зургаан сараас хойш хэлэлцлээ. УИХ-аар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа.  УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг сар орчим явагдлаа.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог бол  ирц өндөр байх ёстой. Зарчмын зөрүүтэй саналуудыг 57 гишүүн дэмжиж байж дэмжигдэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан. Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхын бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Өөрөөр хэлбэл,  1945 оноос хойш анх удаа ард нийтээс санал авах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийт шийдэх эрхийг нь өгч байна.  Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна.  УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй.  Бусдыг нь хэлэлцэхээр болсон.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол гол асуудлыг танилцуулахад Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажсан өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт  оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа.  Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан.  Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа. Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн.  Төсвийн хариуцлагатай байдал орж ирсэн. Жалга довоор хуваах, төслийн зарлагыг өргөн мэдүүлснээс өөрчлөх асуудлыг оруулж ирсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулж өгч байгаа.

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг УИХ-аар дэмжээгүй унасан?

С.БЯМБАЦОГТ:  

-Уг нь 62 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг өргөн барьсан. Мөн Ерөнхий сайдтайгаа зэрэгцсэн том сайд, УИХ-ын гишүүдийн сайд нарын томилгоонд оролцох асуудал цөөн гишүүдийн саналаар унасан.

-Ард нийтээс ямар санал асуух вэ. Ард нийтээс санал авах хугацаа байна уу, зардал хэр их гарах вэ?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Ард нийтээс ганцхан санал асууна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авна. Хугацааны хувьд хэлэлцэж тогтоогүй байна. Зардлын хувьд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэмжээний зардал гарна.

-Ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байвал дэмий зардал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байгаа. Ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээр нэг санал асуучихад зүгээр. Хэдийгээр МАН 64 суудалтай ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөхөд 57 гишүүн саналаар шийгдэнэ гэдэг асар өндөр хариуцлага.

С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь  нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ.  Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна.  Тодорхой хэмжээгээр хиц дэвшил гарсан өөрчлөлт болж байна. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан, дэмжсэн саналууд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдэхгүй гэж ойлгож байна, зөв үү?

Д.ТОГТОХСҮРЭН:

-Хоёрдугаар хэлэлцүүлэг бол нэмэлт өөрчлөлтийн хамгийн хариуцлагатай хэсэг гэж хэлж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуульчсандаг 2019-09-07 66.181.160.66

МАН-ны 62 гишүүн санал гаргачихаад , түүнийгээ бас унагаж байдаг энэ МАН-ханд эрүүл хүмүүс байнауу??

Avatar

zochin 2019-09-07 122.201.21.252

Muriin hutulburuu heregjuulj chadahgui bol tarah heregtei. eniig undseb huulid oruulj uguh heregtei bna

Avatar

Зочин 2019-09-07 66.181.160.59

МАН-хан төрд бий болсон энэ заваан байдлаа хадаглах хүсэлтэй байгаа нь харагдлаа. Одоо ард түмнийг нам хуураад зөвшөөрөл авна гэвэл ёстой эндүүрэл биз. Шууд Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн нь дээр.

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.5

"Хот" гэдэг чинь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж биш шүү дээ! Хот = үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц г.м. урбан бөөгнөрөл! Харин аймаг, сум, баг, хороо г.м. бол ЗЗНДНэгж мөн!

Avatar

Зочин 2019-09-07 103.229.120.246

Мэдээ бичих гэж "а**х" юмаа. 21 аймгийг хот болгох гэнэ үү. нв хот болно. Харин 18 аймгийн төвийг хот болгоно гэвэл дээргүй юү ха ха

Avatar

Зочин 2019-09-07 150.129.142.170

Одоо УИХ ыг тарааж гэмт хэрэг хийж хуйлгай хийсэн гишүүдыг түргэн шоронд явуулж хатуу цээрлэл хүлээлгэмээр байна, эд нар ҮХ шаардлага хангахгүй ард түмний хүсэл зорилгыг биелүүлээгүй тул 2019 онд багтааж тараахь хэрэгтэй байна,

Avatar

TENEG TSARAILJ OYU TOLGOIG b** MARTAGNUUL!!! 2019-09-07 218.101.231.199

GANTS ASUULTAAR SANAL AVNA GJ YUGAA TENEGTEED BNA AA. UURCHLUNU, UURCHLUHGUI GEDEG SANALAAR ARD OLNII SANAL OILGOMJGUI HARAGDAAD UNGURNU. HARIN 1.UIH-N GISHUUDIIN TOO 76,99,108 ALIIG NI DEMJIH, 2.YRUNKHII SAID SAID NARAA UURUU TOMILOH, ESVEL SAID TUS BUREER UIH HELELTSEJ TOMILH, 3… GEH METEER 10-S DOOSHGUI UNDSEN GOL ZARCHMIIN ASUUDLAAR SANAL AVAH HEREGTEI SHDEE. UGUI BOL YAMAR CH UR DUNGUI BUUN ZARDAL, NERV BOLOOD UNGURNU

Avatar

зочин 2019-09-07 66.181.161.98

Асуу асуу , Та нарын жонхууруулснийг ард түмэн яаж эсэргүүцэхийг хараарай ! . Лав л миний ойр орчныхон 100 % эсэргүүцэж байгаа .. Бусад нь ч адилхан л биз.

Avatar

иргэд олон түмэн 2019-09-07 139.5.219.47

Бүх нийтийн санал асуулга энэ тэр гэж гоё сайхан юм яриад яахав,эрүүгийн гэмт хэрэгтэнүүдээр үндсэн хуулиа сэглүүлмээргүй байгаа нь ард олонхийн чин хүсэл,МАН-ын бүлэг л олонхи нэрийн дор түрээ барьж хэдэн сарын турш л хэрэггүй,хэрэгжихгүй юм ярьцгаалаа,улс оронд учирсан гамшиг чинь хуулиасаа огт болоогүй,МАН хандив нэрийн дор анх авилгыг санаачлан цэцэглүүлэж улмаар энэ нь авилга албан тушаалын наймаа болж,хууль гууль болсон нь үнэн шүүдээ.

Avatar

gyandan 2019-09-07 202.179.24.41

IIM SHINCHILLELIIG HEZEECH DEMJIHGUI……………………………….DEMJIHGUI

Avatar

иргзн 2019-09-07 202.179.24.175

Ерөнхий Сайдын хэлснээр Хулгайч, Луйварчин, Авилгачин, ЖДҮ-чин, Төрийн Эсрэг 60н Тэрбумын Гэмт хэрэгтэнгүүд, Хүчиндэгч , Газрын наймаачин, Оффшорчин гэх мэтээр Гэмт хэрэгт холбогдсон Гишүүдээр Үндсэн хуулиндаа Бузар гарын дүрүүлж Өөрчлөлт хийлгэмээргүй ч байна эндэнд ийм Чадвар ч байхгүй , Одоогийн УИХ-ыг ҮХ-д гар дүрэхийг эрс Эсэргүүцэж байна өө,

Avatar

Зочин 2019-09-07 66.181.191.103

gishuunii buren erhiig bugdiin hasah.gishuun helsen ugendee haruizlaga huleedeg boloh,gishuuneer 2 oos deesh udaa songogdohiig horigloh,davhar said hiihiig horigloh zergiig oruulah heregtei,mon gishuud n songogdson oron nutagtaa bainga amidardag hunuus baih heregeti

Avatar

manai ger bul naiz honod demjihguiee 2019-09-07 66.181.191.103

hunii ami,huchin,avilga,ard tumnii tatvariin mongonoos hulgai hiisen heregt bugd holbogdson gishuud, oorchloltiig hiih esgui bugd demjihgui dee

Avatar

zochin 2019-09-07 202.179.24.157

Ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээр дүүрсэн их хурлаар үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж батлуулмааргүй байна.

Avatar

mongol 2019-09-07 59.153.87.250

зардалд нэг их санаа зовсон хүмүүс. хэдэн арван тэрбумаар идэж ууж байхад таг дуугүй байдаг байж улс орны амин чухал асуудлаар зардал гархад юу болоов малуудаа!!!

Avatar

Зочин 2019-09-07 202.126.89.187

Энэхүү мэдээний гол зорилго нь зардал их гарна гэж иргэдэд ойлгуулаад, гишүүд бид өөрсдөдөө, намдаа , ирэх сонгуульд ашигтайгаар шийдэе, ард олны ихэнх нь үндсэн хуулийн өөрчлөлтийг ойлгохгүй л гэж өгүүлээд байнадаа. Иргэдээ ингэж доромжилж болохгүй шүү. Санал : Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахын өмнө олон нийтийн ТВ-ээр 30-45 хоногийн хугацаанд өдөр бүр 2-3 цаг юуг яаж өөрчлөх, үр дүнд ямар сайн муу тал үүсэх талаар эрдэмтэд, иргэд, нам, нам бусчууд, улс төрчдийн оролцоог тэгш хангасан сургалт, мэдээллмйг агуулсан нэвтрүүлэг явуулах нь бүх иргэдэд нэгдсэн ойлголт өгсөний дараа зөв сонголтоо хийх шударга алхам болно шүү.

Avatar

Зочин 2019-09-07 64.119.24.126

Нэг сумаар нилээн олон туулай буудчих санаа эцэстээ баахан зардал дэмий урээд нэг ч туулайгуй хоцроход хургэх нь байна даа. 2001 оны засвараас хагасыг нь ярьж шийдвэрлээд эдийн засгийн блокод хэдэн нэмэлт оруулаад л дуулиан тарилгуй болчих байсан юм даа

Avatar

Зочин 2019-09-07 119.40.98.162

наад оорчлолт гэдэг мананд зориулсан бузар уйлдэлээ зогсоочихвол зардал бур гарахгуй,сайдаа гаднаас сонгодог болох,халдашгуй эрх гэдэг заваан юмаа аваад хаячихна биз

Avatar

Зочин 2019-09-07 202.9.44.12

Gazariin doorxi Baylag (ashigt maltmal) strategiin ordiin 51% dooshgvi ard tvmend ezemshvvlbel Demjine

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.5

Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх асуулт нь хүн бүрт ойлгомтой, энгийн томъёололтой, цөөн тооны (1-2) асуулт байх ёстой!!! Жишээ нь, МАН дангаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юу, үгүй юу? г.м. Хэрэв "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу?" гэж асуувал иргэд "оруулна" л гэж хариулна! Яагаад гэвэл, Үндсэн хуулиас болоод амьдрал сайжрахгүй байгаа гээд ойлгуулчихсан учраас!!! Нарийн мэргэжлийн, маргаантай, орооцолдсон будлиантай асуудлаар санал асуулга явуулж болохгүй!!

Avatar

Иргэн 2019-09-07 203.217.139.227

Санал асуулга явуулах нь зөв. Зардал гарна. Гэхдээ ирээдүйд МОНГОЛ УЛС ЗӨВ ЗАМААР зөв явбал энэ байтугайг олно..

Avatar

Зочин 2019-09-07 66.181.161.5

Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх асуулт нь маш энгийн ойлгомжтой бөгөөд олон салаа биш нэгмөр утгатай, цөөн тоотой байх ёстой!!! Жишээ нь, Монгол Улс тусгаар улс байх уу, үгүй юу г.м. Үндсэн хуульд оруулах гэж байгаа олон төрлийн маргаантай будлиантай асуудлаар асуулга явуулж болохгүй!!! МАН "Ард нийтийн санал асуулгааар" халхавч хийж зорилгоо гүйцэлдүүлэх гэж байгаа бол болохгүй шүү!!!

Avatar

болдоо 2019-09-07 49.0.137.180

хий дэмий хайран төсвийн 600 сая төгрөг минь улс төрчдийн тэнэглэлийн золиосонд салхинд хийсэх нь дээ…. зөндөө л чалчлаа, одоо болоо ш дээ, бушуухан шууд батлаад өгөхгүй дээ …. ард түмнээс асууна гэдэг чинь маш ойлгомжгүй, доромжлол шиг санагдаж бна. энгийн ард бид үнэндээ бол аль нь зөвийг нарийн сайн мэдэхгүй ш дээ …. мэдэхгүй юмыг бид юу гэх вэ дээ …

Avatar

. 2019-09-07 122.201.21.231

Эргүү хар МАНгарууд хайран сайхан хуулийн яиран болгоод хаялаа.

Avatar

мгл 2019-09-07 122.201.24.128

наад оорчлолт гэдэг мананд зориулсан бузар уйлдэлээ зогсоочихвол зардал бур гарахгуй,сайдаа гаднаас сонгодог болох,халдашгуй эрх гэдэг заваан юмаа аваад хаячихна биз

Avatar

Иргэн 2019-09-07 122.201.24.145

Ард түмэн та нараар хийлгэхгүй л гэх байх даа. Цаг мангөний гарз л болж дээ.

Avatar

Иргэн 2019-09-07 202.126.89.93

Ард түмэний шүүлтүзрээр орох нь зөв.Харин ард түмэний язгуур эрх ашигт хэрхэн эерэгээр нөлөөлж байгаа вэ???

Avatar

Зочин 2019-09-07 112.72.12.8

хэлэлцүүлгийг дэмжинэ. гишүүдийн тоо бүрэн эрхийн хугацаа гишүүдийг шууд сонгох зарчим өөрчлөгдвөл асуудал үүснэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж